Миний гэгээн өдрүүд

. 2008-04-17 - Р.Эмүжин : Эжий минь суугаа нутгийн

Ангилал: Шүлэг
Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг

Хөх тогорууд шиг цуваа толгод
Хаврын хаварт л намайг харуулдан
Нисчихийг дөхдөг
Эрлийн үзүүр шиг нутгийн тэнгэр
Эжийтэй минь хамт
Торойж тосдог.
Буцах цагаар үдүүлэн намайг мордоход
Будант тал, хурдлах морьдын тоос
Холд одогч бивээр яг л энэ хэвээр
Хойтон жилийг хүртэл
Эжийгийнхээ нүдэнд
Мэлмэрч үлддэг.
2000.07.25. Алтай-Улаанбаатар

Нээрээ ч тэр зүгийн тэнгэр цэлмэг ч байх шиг нутгийн минь  хөх салхин сэвэлзэж байх шиг гүйгээд хүрмээр очмоор байна аа
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2010-02-18 -

Бичсэн: Зочин
САЙН МАЙНА ҮҮ САЙХАН ШҮЛЭГ БАЙНА ТА НАДАД МАЙЛ ЯВҮҮЛААРАА ЯРИЛЦАХ ГЭСЭН ЮМ MONKHJIN0123@YAHOO.COM
Шууд холбоос

. 2008-12-21 -

Бичсэн: Зочин
шөнөжин зүүдэлж хоновшд

crying
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 3 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax