Миний гэгээн өдрүүд
Ш.Гүрбазар : Ижий танаа
Өглөө телевизээр эжий шиг минь хүн гарч байнй хоорхий хүний нутагт ч гэсэн ганцаараа үрээ хүлээгээд л далайн эрэг дээр одоржин зогсох юм хүү нь хол амьдардаг өвчтэй болохоор ирж чаддагүй эх нь ондор настай хол газар унаагаар явж чадахгүи ...өрөвдмөөр ч юм даа Эжийгээ хачин их саналаа..ялгаагүи миний ээж гаднаа хэлэхгүи ч дотороо хүлээгээд л үргэлж холийн бараа харуулддаг байх даа гэж бодохоор өөрийн эрхгүи нулимс урсаад ....сая найз минь энэ шүлэгийг илгээсэн байх юм дахаид л тэсэлгүи уйлчихлаа. Ээжээ би таныгаа санаад байна аа
Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ
Ижийтэй минь нас чацуухан нутгын танил хөгшинтэй их олон жилийн хойно уулзахад сайхан санагдлаа уруулын бүлээн жин хацарт хүрхэнээ сэтгэл нялхамсаж уярсандаа ч юм уу ижийгээ сансандаа ч юм уу самсаад орхирлоо
Нуураа зүүдэлж уулсаа санаагүй ч гэлээ нутгыхаа буурлын нөмөрт зогсоод баймаар их замын дунд жаахан азнаж инээхийг нь хүртэл сонсоод баймаар үртэй, ханьтай бүр ачтай бай хүн ер нь үнэндээ ижийгээ санахын цагт бол мөнхий нялхаараа.
Д.Болдхуяг : Эгчмэдхэн
Үртэй ханьтай тэр бүсгүйн сэтгэл яасан гоёмсог
Үгүйлсээр явааг минь мэдэх болов уу яах бол
Үйлийн үргүй нүдний нь өдөн сормуус дэрвэх шиг
Үүлэн зүг тогорууд нисэн одох нь эрхэмсэг
Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог
Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдэх болов уу яах бол
Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг
Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг
Шал хэрэггүй юм асуусаар очих тоолонд минь
Шар дурдан гунигийг ороож өгдөг эгчмэдхэн
Шаналан зангирсан харцанд итгэлийн зул жаргааж
Шагшуур адил хуруу нь хуримын бэлзгэнд сүвлээстэй
Цаг хугацаа зүүд дамнан одовч
Цагаан өмсгөлтэй аялгууг мартаж үл чаднам
Цайгаа хувааж уухгүй заяа төөргөндөө гоморхож
Цамцны энгэр нэвчээн үе үе уйлнам
Очоод уулзахын эрхгүй гэж өрөвдөнгүй асгах
Олон намрын бороо уруулыг чинь норгож оржээ
Он жилүүд хэн хэний маань судсаар урсаж
Одоо та улам чиг намбалагхан болоо доо
Харцаараа бичсэн захидлыг өхөөрдөж уншдаг
Хайраа боосон чихрийг халаасандаа мартдаг
Харцуулын зүрхэнд галаар тэрлэсэн шүлэг
Хамгийн сайхан бүсгүйчүүд эгчмэд төрдөг юм даа
Д.Болдхуяг : Дүүмэдхэн бүсгүйд
Дүрсгүй цагаан салхинд нандин үгсээ
Асгасаар явааг минь уучил
Дүрлэн нүдний чинь мэлмэрээг бодолдоо ургуулж
Шүлэглэсээр явааг минь уучил
Дүгрэг хаш сарны дор өдий хүртэл
Мартаагүй явааг минь уучил
Дүүмэд хонгорхон чамайгаа сэтгэлийн угтаа
Хайрласаар явааг минь уучил
Амрагийнхаа уруулыг амтлахдаа хүртэл
Анисан нүдэндээ чамайг хардгийг минь уучил
Ахин дахин нэрээр чинь дуудаж сэрээд
Айхтар хар дарлаа гэж мэлздэгийг минь уучил
Дурлал шиг дарс хийгээд
Дарс шиг дурлал хоёрын чинь
Аль алиныг нь
Амталж л явлаа ах чинь
Чамайг харахгүй гэхнээ
Зүүдэнд нисэж үзэгдэх
Амраг шувуу минь
Чамайг хайрлахгүй гэхнээ
Зүрхэнд хөндүүрлэн ургах
Эрх цэцэг минь
Ер бусын үзэсгэлэн гоод чинь тэргүүн юугаа бөхийж
Есөн оны цэцэгстэй цуг өлмий дор чинь хагдарлаа
Бие сэтгэлийн буйдыг эзэгнэн суугч хатан хаан минь
Би чамд хайртай шүү уучил намайг дүү минь дээ
Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Гүүний сүүл шуургалсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо.
Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан
Худгийн асгарт хэллээ .
Уулзаж учирч байсан манхан толгоддоо дуулгалаа .
Найран дээр нь очлоо .
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд , азын цолмон өеөджээ
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ .
Эрхэлж унасан намрын манаг яран
"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсан тавья ! Гэж бодсон юм
Ухаант ардын дуундаа хүлээтэй байгаад чадсангүй .
Нутгаа санаад байна аа .......Ахынхаа аялсан уртын дууг ахиад ганцхан удаа сонсмоор байна...Би уйлж байна. Нутагаа гэж
Б.Ичинхорлоо ： Анхны хайр
Эх сурвалжаа бич гэнэ үү тэгвэл их түүхтэй шүү.. Дээхнэ үед Утга зохиол урлаг гээд мундаг сонин байлаа Одоо байдаг эсэхийг мэдэхгүй эгч минь захиалдаг.Нууж нэг үздэг гуйж нэг үздэг ганц сонинг дахин дахин үзсээр байгаад цоолно доо.. Тэндээс л би Б.Ичинхорлоо Ц.Хулан Б.Лхагвасүрэн гэдэг хүмүүстэй танилцаж миний хэлж чаддагүй мэддэгүй бүхнийг яаж ийм энгийнээр хэлж чаддаг байна аа гэж гайхдаг байж билээ.. Одоо ч гэрт минь эгчийн минь хадгалсан сонингууд бий шүү...гэхдээ би дахиад тийм амттай сонин уншаагүй л явна.
Та бүгдийг урлагийн тэнгэр ивээх болтугай.
Б.Ичинхорлоо ： Анхны хайр
Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй талиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов
Ц.Хулан ： Эх орон танаа
Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,
Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
Ямар ялгаатай байдаг юм
Ясны нимгэн, цусны өнгөөр
Монголоо хэд хуваах гэсэн юм
Яагаад миний сэтгэлд харин
Бүтнээрээ байдаг юм, эх орон...
Алтайг давж, Өлгийг орхисон  хасгууд чинь
Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
Захчин, торгууд амтай хэлтэй   мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
Болоо юм биш үү, эх ороон?
Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
Орь  залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
Хар толгойны дээр отго жинс л тогтдог
Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
Соёмбо алтарсан ууланд минь
Солонго тоглосон талд минь
Хулан хулжаах говьд минь
Хуур эгшиглэх монгол гэрт минь
Ялгуусан  төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
Тоосон дундаас сарваа  даага шиг
Торойтол ганцаараа түрүүлээд ир
Торгууд, халх, буриад чинь
Тосоод авна эх орон минь
Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
Сөхрөөд уная, эх орон минь
Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
Тэврээд авна, ард түмэн чинь!
1999.08.14
www.biirbeh.mn
Мэлмий
Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ өндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ үргэлжлүүлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгүй . Жавхлан хүү хором тээнэгэлзсэн янзтай зогссоноо хаалга нь мөн байгаа гэсэн мэт өлийн харахдаа хүлээн авагчийн чийдэн шиг юм хаалганд байхыг ажин , лав хаалга онгойхоор ногоон гэрэл асдаг юм байх гэж бодон хонхыг дахин дарав. Төдхөн хаалганы цаана цоож түлхүүр тожигнон хаалга аажимхан онгойсон боловч ямар ч гэрэл ассангүй.
Харин Ваанчигийн эхнэр болох туранхай хөх хүүхэн үүдээ таглан зогсоод:
--Юув ?
--Нээнээ Ваанчиг гуайгаас рашаан авчирсан болов уу гэж асуугаад ир гэж байна гэхэд нь «Хэний хүүхэд билээ энэ чинь »гэсэн шиг Жавхлан руу лавлан харснаа:
--За би асуугаатхая гээд цаашаа өрөө рүүгээ орон:
--Доод айлын муу жаал л байна. Нөгөө сохор өвгөн чинь бас л рашаан авчирсан уу гэж асуулгаж гэх нь Жавхланд утсаар сонсогдох хүний яриа мэт алс бөглүүд дуулдав. «Нээнээ ямар сохор юм уу, Нээнээгийн нүд нь гартаа байдаг юм чинь гэж Жавхлан хүү бодлоо.
Онгорхой цонхоор орж ирэх нэвт салхи битүү хаалттай хаалганы завсраар сэнгэнэх нь намрын хүйтэн салхи эднийд л хорогдож байдаг юм уу гэлтэй.
Ваанчигийн эхнэр ирэн :
--Жаахан рашаан авчирсаан. Одоохондоо завгүй байна.Азнаж байгаад ирж аваарай» гэж хэл гээд хаалгаа хаахад Жавхлан хүүгийн өөдөөс сэнгэнэж байсан салхи хаалганд цохигдон тасарсан дээс мэт эрчлэн ирж , нүүр руу нь цохих шиг болжээ . Ваанчигийн эхнэр юу ч болоогүй юм шиг хаалгаа түгжээд эргэж ирэхдээ :
--Манай байшингийн хэдэн хүүхдийн дэггүй гэдэг үү. Жигтэйхэн заримдаа чинь хаалганы хонхыг учир зүггүй орилуулаад л байх нь тэр. Юу болов , наана цаана гэж бодоод онгойлгоход юу ч байхгүй шүү. За тэгээд шуугина гэж ... Бид хоёр өсөхөөсөө аваад чимээ шуугиангүй газар дасчихсан болоод хүүхэд нажигнахаар л амь тэмцэх шиг болох юм гэхэд Ваанчиг :
--- Хаалганы хонхыг ч ... нэг л ... хүүхэд дарчихаад зугтаачихаад ... байгаа юм ... Гайгүй ээ . Чамайг нэг ... дуранджээ ... байгаад ... бариад авнаа ... гэж үг нэг бүрээ аман дотроо эвлүүлэн, хэлээрээ нэг нэгээр нь тэмтэрч үзсэний хойно сая гаргах мэтээр удаанаар тасалдуулан хэлээд, хүж адил уугих янжуурынхаа үлдэгдлийг ширээн дээрх гуулин бойпорт бясаа алах мэт эрхий хуруугаараа няцлан унтраав. Түүний өөдөөс харж суусан дэлдэн шар залуу :
--- Хэний яанаагүй хаалгандаа ийм нэг дуран олж хийе байз .
Энийг чинь юу гэдэг юм дээ ?
--- Оросоор « глазок » гэдэг юм . Монголоороо одоо « нүдхэн » гэлтэй биш дээ . Шагайвар гэдэг юм уу даа гадна талаасаа дотогшоо юу ч харагдахгүй хирнээ дотроосоо бол ч дураан дуран. Yүдэн дээр зогсож байгаа хүнийг амьсгаа хүрэм ойрхноос хараад байхад чинь ер ажиг ч үгүй ангайгаад л зогсож байгаа нь ёстой, овоо хараанд орчихоод зогсож байгаа согоо гээд хажуудах хүндээ харагдах төдий болохоос сонсогдохооргүй инээх нь өөрөө өөрийнхөө нүүрэнд тодорсон инээдээ гадагш нь цацраалгүй буцаан биедээ хураан авч байх шиг харагдана .
--- Би ч түрүүн ёстой ангайгаад зогсож байсан байх даа гэж дэлдэн шар залуу инээн:
--- Чи найздаа нэгийг олоод өгөхийг бодоорой . Ваанчиг царайгаа төв болгон түүн рүү нээрэн үү гэсэн мэт хэсэг ширтсэнээ :
--- Нандин юмтай хүнд олдож цөхөх юу байхав, дороо. Аятайхан хийцтэй зурмал ч юмуу , шуумал ч юм уу нэг юм олоод ир л дээ .Би чамд олоод өгөмц . Харин чи нөгөө ахтайгаа танилцуулаатахна гэсэн чинь яасан бэ ? Даруйхан шиг танилцвал над мөн их хэрэг байна санж .
Би нэг сайн монгол цоожныхоо өргөсийг гээчихсэн юм . Түүндээ л нэг өргөс хийлгэх гэсэн юм . Уг нь их сайн цоож . Энэ нэг олон түлхүүртэй далд цоожнууд уу , монгол цоож шиг манайх эзгүй гэсэн шиг данхайтал харагдахгүй нь бараг цөмөөрөө хоорондоо таарах нь холгүй юм гээд цонх түшүүлэн тавьсан ширээн дээрээс баруун гараа могой мэт чимээгүй гулгуулан авч халаасандаа хийгээд саяны хэлсэн үгээ амтлах мэт тамшаалав .
--- Нэрэн гуайгаар хийлгэхгүй юу . Залуудаа их сайн дархан байсан юм гэх чинь билээ .
Би хэлсэн л дэг . Ойрын жил цоож түлхүүр хийсэнгүй . Төсөөрчихөө болов уу даа , гэсэн ч яахав хэмжээ дамжаагий нь өгвөл болох байлгүй яав гэж л байна л ээ шүү дээ гэж ноосон цамц нэхэж суусан эхнэр тосон авч хэлэхэд :
--- Хн ! Тийм хүнээр цоожны өргөс хийлгэх гэж ... Дэмий юм ярьж байдаг юм гэхэд эхнэр нь дуугуй болон юмаа хурдан хурдан нэхэж эхлэв . Дэлдэн шар залуу :
--- Тэр бололгүй яахав . Хэзээ л бол хэзээ , өнөөдөр ч гэсэн болно .
--- Хаана юм дээ .
--- Долоон буудлын тэрээд шү.
--- Хн ! үгүй мөн холоо . Тэгээд хоёулаа хэзээ тийшээ явах вэ ?
--- Би нөгөөдрөөс хөдөө явчих байх . Завтай бол маргааш өглөө явья л даа .
--- За байз маргааш өглөө ... болох юмаа . Чи өглөө дайраад ирнэ үү.
--- Тэгье л дээ .
--- За ашгүй тэгвэл гээд Ваанчигийг суудлаасаа босоход , дэлдэн шар залуу « яв » гэсэн мэт даган босч үүд рүү зүглэхэд , Ваанчигийн эхнэр :
--- Хүүе хоол идээд яваач .
--- Зүгээр зүгээр . Би бас ажлын далимаар нутгаар орох санаатай . Мэр сэр юм төхөөрмөөр байдаг. Хоёр нүдний дуран ч олддоггүй байх даа гэхэд Ваанчиг :
--- Тэр чинь ёстой нэг хөдөө явах хүний гарын бэл гэнэ лээ шүү.
Дор хаяад л нас гүйцсэн шар ...
--- Миний нэг нагац ах байдаг юм. Тэр маань хэрээстэй дуран гэж үглээд байдаг юм . Олоод очвол зүгээрсэн .
--- Тэр ч ховор эд байх шүү гэв . Дэлдэн шар залуу өрөөсөн нүдээ анин , хаалганы шагайвчаар гадагш харснаа :
--- Догь эдээ бас . Энэний чинь оронд зүгээр шил хийчихвэл гаднаас хүн шагайгаад байх нь байна шүү.
--- Хаалганд байх ч бас хүн үзчихээд дэмий байгаа юм . За баяртай .
--- Баяртай .
Ваанчиг хаалгаа түгжин үүднийхээ өрөөнд орж ирэхэд ширээн дээрх аяга , тавагтай чихэр сэлтээ хурааж байсан эхнэр нь :
--- Чи ус цасанд ороод амарч бай . Би дэлгүүрт очоод идэх уух юм цуглуулаад ирье. Тавгийн чихэр ч дуусч байх шиг байна . Ямар чихэр авах вэ өвгөөн !
--- Таваганд тавих юм бол ямар ч чихэр яадаг юм .
--- Арвын чихэр авах уу .
--- За, хэн мэддэг юм. өөрөө л мэдэхгүй ю . Одоо байтлаасаа таваганд ямар чихэр тавихаа хүртэл асуух нь шив дээ .
--- Асуухгүй яадаг юм . Мэдээд авчихаар чи сүүлд нь ийм тийм гээд салдаггүй шүү дээ .
--- За ... За ... больж үз, зүгээр , гэрийн босго алхахаар л хэрүүл .
--- Хэлэхгүй яадаг юм . Тэгж яривал ч чамаас л дандаа хэрүүл гарч байдаг шүү гээд галынхаа өрөөнд орон хувин сав , аяга тавгаа хангинуулах нь тэндээс харааж загнасаар л байх мэт Ваанчигт санагджээ . Гэвч хэдэн хормын дараа эхнэр нь галын өрөөнөөс хоолны том цүнх барин гарч ирэхдээ :
--- Чи маргааш ажилдаа очих уу ? гэж аргадсан янзтай асуув .
--- Маргааш очиж чадахгүй байхаа. Өглөө өнөө дархны руу явна барина гэсээр байтал өдөр өнгөрчихнө биз дээ. Одоо хүн олдсон дээр хийлгэхгүй бол ингэсээр байтал хүн олдохоо больчихно гэхэд эхнэр нь юу ч хэлсэнгүй гараад явчихав . Ваанчиг ядарсан янзтай хоёр гараараа нүүрээ илснээ хувцсаа солихоор унтлагынхаа өрөөнд орж , тасалгаан доторхийг бүртгэх мэт нүд гүйлгэн харав .
Босоо хүний дайтай том толь, зэрэгцүүлж тавьсан хоёр шүүгээ , модон ор нь хэдхэн хоног хөдөө яваад ирэх хооронд нь цоо шинэ болчихсон юм шиг харагджээ .
Тэр шүүгээ уудлан хар даавуунд нандигнан босон юм гаргаж ирэн задлав.
Өргөсгүй цоож , түлхүүр хоёр байлаа .
Yүнийг анх говийн нэг айлын хүүхдийн тоглоомон дээрээс олсон ажээ . « өргөсгүй цоож гэдэг замаггүй буу шиг хэрэгцээгүй золиг байдаг юм шив дээ » , гэж бодон зогстол хаалганы хонх дуугарлаа . Ваанчиг цоож түлхүүрээ боон шүүгэндээ хийж хаагаад , муур мэт чимээгүй гэтэн очиж , хаалганыхаа шагайвраар харав . Доод давхарын нь айлын жаал хүү яг өөдөөс нь ширтэн зогсож байлаа. Ваанчиг хаалгаа онгойлгон :
--- Аа чи юү . За ор , саваа авчирсан уу гэхэд Жавхлан хүү ардаа барьж байсан жижиг бидоноо гаргаж өгөхөд :
--- Өө хөө! Энийг чинь дүүргэх юм байхгүй шүү. За яахав наанаа хүлээж бай гэж хэлээд галынхаа өрөө рүү орчихов .
Тэрбээр хэсэг чимээ тасарснаа архины шилтэй юм барин хүрч ирээд :
--- Өглөө орой хоёр нүдээ арчвал сайн юм гэнэ лээ . Уугаад ч хэрэггүй биз дээ гэж хэлээрэй гээд жаал хүүг гаргав .
Жавхлан хүү шилтэй рашаан бидон хоёроо элгэндээ тэврэн нэг ч шат алгасалгүй аяархан бууж гэртээ орж ирэв . Жавхлан анх удаа шат алгасалгүй явсан нь энэ ажээ .
--- Нээнээ! Өглөө орой хоёр нүдээ арчвал зүгээр байх . Уугаад хэрэггүй биз гэж байна гээд авдран доор ургасан ногоо шиг цонхигор цагаан гарт нь бариулахад өвгөн шилтэй рашааныг авч өвөр дээрээ тавиад тэмтэрч үзсэнээ .
--- Ээ төрийн минь сүлд гэж! Яасан сайхан хүйтэн рашаан бэ. Тэр газраас намайг гэж бодоод явдаг ямар ачтай хүүхэд вэ , зуу насал гэж хөөрхий минь хэмээн дуу алдахад галын өрөөнд хоол хийж байсан бэр нь хүрч ирэн :
--- Нээнээ минь ингэж хоёрын хооронд юм болгоод яахав . Найман сард бид хоёр амралтаа аваатахая. Тэгээд цөмөөрөө майхан зайхантай тухтайхан явцгаая .
--- Би явна даа. Би явна даа .
--- Иш ! хүүхдүүд минь юу юуны туханд хүрээгүй байж нэг их сүр бадруулаад яахав . Нээнээ нь хэд хоног нүдээ арчиж үзье . Тэгээд юу болох нь вэ ? Байдлыг нь харья. Улсын ярих нь өчнөөн төчнөөн халуун хүйтэн рашаан хэсээд хараа ороогүй хүн хараа орж гэлцэх юм. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Нээнээгий нь итгэл тасрахгүй юм даа .
Нээнээ нь уг нь мунгинасаар байгаад чадаагүй юм . Түүнээс биш манай сумын эмч хот руу явж эмчлүүл гэж бичиг хүртэл үйлдүүлж хийж өгч билээ . Гээд яах вэ яахав . Гэгээн төрийн буянд харанхуй ч гэхнээн нүдтэй юм шиг жаргаж л байна . Заримдаа ингэж зүгээр сууж тэтгэвэр авч байгаадаа дотор цухалдах юм . Уг нь хадан гэртээ харихаас өмнө бондгор бандиа харах юмсан гэж санах юмдаа . Миний хүү ч хөөрхөн хүү байгаа бий вий .
--- Миний түнжгэр хүү шиг хөөрхөн хүү хаа байна .
--- Одоогийн багачууд сайхан юм даа . Хар багаасаа сургууль номын мөр хөөдөг болоод ухаан нь эрт задарч томоо суух юм . Намайг чинь үүдээр гарав уу , үгүй юү. Нээнээ та гадаа суух гэж байгаа юм уу . Би шатаар буулгаад өгье гээд л шавчих нь тэр. Арай л өргөөд явчихгүй юмаа . За тэгээд л гадаа сууж байхад чинь энд ийм юм явж байна . Тэнд тийм юм байна гээд л шулганалдаад байх нь тэр дээ .
--- Танаас бор ааруул , чихэр авч амташчихаад Нээнээ гадаа гарах нь уу гээд л үүдэн дээр шуугилдацгааж байдаг юм .
--- Ерөө ер . Эдэнд чихэр жимс өгч муу зан сургачихаад Нээнээ нь тавгийн чихэр байлгахгүй нь ээ дээ . Улс амьтан орж ирэхэд тавгийн чихэргүй болгочихоод хүүхдийнхээ нүүрийг түлчих гээд байх юм даа .
--- Яах вэ яахав . Нээнээ минь , байвал өгч л бай . Бид байгаа юм байх гээд заримдаа авахаа мартчихаад байх юм ... Нээнээ та наад рашаанаа ингэж барьж суугаад асгачихав даа .
---Ерөө хэлээд яахав гээд шилтэй рашааныхаа бөглөөг авч үнэрлэн :
--- Элдвийн үнэр танаргүй сайхан рашаан байна, хөөрхий . Нээнээ нь хоолоо идчихээд нүдээ арчья .
Алив миний хүү энийг нэг шилэнд юүлчихээд шилийг нь аваачаад өг гэхэд Жавхлан хүү:
--- Ам нь эмтэрхий ийм шилийг чинь дэлгүүр авдаггүй юм . Тиймээ ээжээ !
--- Дэлгүүр авдаг авдаггүй нь хамаа байхав , өг хүү минь над шиг олон амьтанд рашаан тараадаг байлгүй дээ ... миний хүү савыг нь хоосон битгий буцаагаарай. Рашаан гэгч ус өнгөгүй ч чандмань эрдэнэ юм хойно будаа ч болохноо хийгээрэй гээд яриандаа болоод өдий болтол барьж сууснаас хурууны өндгийг нь чим чим хайран байгаа шилтэй рашаанаа жаал хүүгийн гарт бариулав .
--- Эхнэр нь нэг цоожны өргөс хийлгэх юмсан гээд байсан юмсан . Одоо юу болж байдаг юм бол доо .
Уг нь ч түлхүүрийг нь өгвөл болох л ажил хуна даа .
--- Хаалгандаа монгол цоож хийх гэж байгаа юм байх даа .
--- Yгүй дэгээ . Хаалгандаа хүлээн авагчийн чийдэн шиг юм хийчихсэн байна . Онгойхоороо ногоон гэрэл асдаг юм байх гэсэн чинь ассангүй гэж манай банди л хөөрч ирсэн шүү дээ . Бодвол нөгөө цахилгаан цоож моож нь юм байлгүй .
--- Намайг хэн бэ гэж асуулгүй үүдээ тайлаад өгсөн .
--- Аа шагайвартай болж л дээ. Yүдэн дээр ирсэн хүнээ дотроос нь харж байгаад үүдээ тайлж өгдөг жижигхэн дуран шиг юм байдаг юм билээ . Тэр байх л даа . Эхнэр нь орой үдэш айгаад байх юм гээд байдаг юм . Тэгээд тийм юм хийлгэж л дээ ...
--- Тийм байж л дээ . Хүүг гайхан шагшиж ирэхээр нь цоож л юм байх гэж бодоод л доо ... Одоогийн улс цоож хэрэглэхээ болиод сайхан болж дээ . Урьд цоож , хийж өгөөч гэсэн улс амар заяа үзүүлдэггүй сэн .
--- Нээнээ таныг цоожиндоо өргөс хийлгэвэл хийлгэ гэж байна гэх үү.
--- Одоохондоо юу хийхэв дээ . Хожим аажуу уужуу болно биз .
Цоожинд улс ямар яарах биш дээ . Миний хүү зүгээр л савыг нь аваачаад өгчихөөд ир гэхэд Жавхлан хүү гүйн гарч одов .
--- Май Нээнээ ! Шөл . Хоолоо идчихээд эртхэн хажуулаа аав минь гээд бэр нь халуун шөл гарт нь бариулав .
Удсан ч үгүй жаал хүү « үүдээ тайлж өгөхгөй юмаа » Хонхыг нь зөндөө дарлаа гэсээр орж ирлээ .
--- Эзгүй юм байж л дээ. Цөөхөн дарахгүй дээ миний хүү эзгүй айлын хонх орилуулаад гэж Нэрэн өвгөн хэлээд хөлсөө арчин сууснаа нөгөө шилтэй рашаанаа авчруулан алган дээрээ хэд дусаан ширгэсэн булаг шиг хоёр нүдээ ээлжлэн шавшаад дээш харан хэвтлээ . Нэрэн өвгөнийг ингэж хэвтэхэд хүү нь ажлаасаа ирж эхнэр хүүхэдтэйгээ шуугилдан, өнөөдрийн рашааны тухай ярилцацгаах нь мухрын өрөөнд там тум сонсогдоно .
Өвгөний нойр хулжжээ. Хоёр нүдий нь нулимс бүрхэн юм харж болохгүй арган зовоож байсан гангийн тэр халуун зун эргэн бодогдож хорвоогийн хамаг юмс нулимсанд живчих шиг болсон тэр өдрийг эргэн санав. Төмөр толгой гэж нэрлэдэг нэгэн бор толгой дээр очиж хэсэг төмрийн хүдэр цуглуулаад газар ухаж хийсэн бухан зуухандаа хайлж байтал нь мэлтэлзэн хайлсан улаан төмөр хоёр нүдийг нь тэсэхүйеэ бэрх хорсгон нулимс асгаруулж байсан тэр мөч . Тэр гал улаан төмөр дурсагдав .
Нэрэн өвгөн энэ шөнө нойргүй хононо гэдгээ лавтай мэдэж байлаа. Тэр ямар нэгэн шинэ эмчилгээ хийж эхэлсэн шөнөө унтдаггүй ажээ. Хэвтсэн даруйдаа нэг хэсэг урьд өмнө өнгөрсөн амьдралаа дурсана .
Дараа нь гэнэт таг харанхуй болсон шигээ гэв гэнэтхэн хараа орох юм шиг бодон, тэр мөчийг унтаж байгаа зүүд шиг алдчихуузай гэсэн мэт өөрийгөө чагнана . Бас гэнэт хараа орчихвол өглөө хамгийн түрүүн хэн харагдах бол гэж бодно . Ингэж тэгсээр шөнөжин нойргүй хөрвөөж өглөөгүүр өөрийн эрхгүй нүдний хор гаргах төдий дуг хийгээд сэрнэ .
Сэрэнгүүтээ мөн л бахь байдаг таг харанхуй хэвээрээ байхаар нь зүүрмэглэсэн тэр мөчид л хараа ороод түүнээ мэдэлгүй , нүд аниатай байж байгаад алдчихсан юм шиг унтчихсандаа гутардаг байлаа . Энэ шөнө ч гэсэн мөн л хуучнаараа шөнөжин нойр хулжин, сэрвэгнэж байгаад өглөөгүүр хором зуур дугхийжээ .
Өвгөнийг сэрэхэд ,
--- Аав та цайгаа авчруулах уу гэж хүү нь асуув .
--- Yгүй ээ хүү минь хэвтэрт орчихсон биш аав нь босч байгаад өөрөө аваад уучихья . Та нар ажилдаа л явцгаахыг бод . Хождов хүү минь
--- Хождохгүй ээ. Таны нүд яаж хонов доо. Юм мэдэгдэж байна уу?
--- Яаж ганц өдөр мэдэгдэх вэ дээ, хүү минь. Хэд хоногоос тар нь танигдах байхаа.
--- Ааваа, гал дээр халуун хоол бий шүү.
--- Яах нь вэ. Хар өглөөгүүр ажил удаж хоол хийгээд.
--- Яах вэ яахав. Та хамаагүй гам алдаж болохгүй.
Жавхлан сүүнд явсан гээд хүү нь ажилдаа явлаа. Нэрэн өвгөн цайгаа ууж, рашаанаасаа хөвөнд шингээн нүдэндээ дусаав. Савтай рашаан нь халуун байшинд бүлээссэн хэрнээ нүдний аяга руу нь сэрүү татан дотор нь онгойжээ. Өвгөн ач хүүгээ хүлээлгүй гадаа гарав. Хүүхдүүд өвгөнийг тосон «Нээнээ таны нүд хараа орсон уу» гэж шалгаан өвгөнийг хөтлөн вандан сандал дээр суулгав. Энэ үес байшингийн хаалгаар цагаан цамц өмсөж, тольтой шил зүүсэн Ваанчиг дэлдэн шар залуугийн хамт гарч ирэн Нэрэн өвгөнийг хармагц «ус, рашаан хоёрыг ялгахгүй байж, яаж цоожны өргөс хийх юм бол доо» гэж бодож явахад нь түүний тольтой шилэнд туссан нар дальдрах мэт ойв.
Дармаагийн Батбаяр
Б.Ичинхорлоо ： Бодол
Нэгэн цагт би тэнд хүрнэ
Нэлмэгэр хөх гэрэлд татагдаж
Тэнэг жаахан охин шиг дурлаж
Тэр одны зүг дэнгийн эрвээхэй шиг нисэж хүрнэ
Тэр сондгой ганц одны зүг
Тэнхээ барагдталаа дэвьж хүрнэ
Зүрхэнд байдаг жаахан галаа асааж
Зүггүй хөх гэрэлтэй од болно, би
Зүүн талд нь сүүдэртэй гүн харанхуйг сэрээж
Зүсэлж үи болох од болно
Тээр доороос нэг хонгорхон охин
Тэр гэрэлд хүрэхийг мөрөөсөхдөө
Зуун жилийн өмнөх миний харцаар
Дуун хүрэхгүй алсыг ширтэж зогсоно
Харих замдаа толгой гудайж яваад
Хаяж гээсэн энгэрийн зүүг минь олж
Хачин баяртайгаар гэртээ дэгдэж орно
Хачин энэ агшины төлөө би
Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...
Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
үгүй дээ үгүй
Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
Цонхоо хаагаад, хөшгөө татаад
Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,
тэмүүлэл бүрээсээ
Бишгүй алсад, зүүдэн дундаа амьдрахыг хүсч байна.
Хүсч байна би, амгаланг хүсч байна
Нүдээ нээмэгц
Чиний явсан мөр байна
Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шампалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна
Харцны минь сүүдэрт сэрүүцэж
Халуурахад минь бүлээцэж
Хараа алдарч хайртаа дарлуулсан
Хүүхэн хүний зүрхэн дундуур
Чи явж өнгөрсөн байна
Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна
Ихэр саран зүүдэлж үүрээр жинтсэн шөнө
Энэ бас чиний л явсан мөр байна
Балд шунах эрвээхэй шиг
Аалинд согтож
Бүжгийн тэнхим гэж андууран
Бүдэрч босч явсан байна, над дээгүүр
Инээдний минь эгшигт хоргодож
Ихэмсэгт минь татагдаж
Ижил үгүйлж хайр хүлээсэн
Их хүний тархин дундуур явж өнгөрсөн байна, чи
Нүднээс доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Амрагтаа би очихдоо л очно
Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно
Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг
Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг
Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би
Ертөнцийн хайр
Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
Эр өвс эхэлж ургадаг
Энүүхэн хавийн  цэцгээ тоолосхийгээд ганхдаг
Хярсан салхи нүдээрээ инээж
Хялгасанд хүртэл хайраа хэлдэг
Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
Хамтдаа л явах гэж  хийсгэж оддог
Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй   саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа, чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг
Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж
Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг
Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа
Өөрөөсөө бусдад  тэнгэр сүүдэр дагуулж харддаг
Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг
бүхэн биенээ барааддаг
Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг
Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа
Цээжинд минь  иссэн чамд хайртай болчихож , би
Хавар
Би гэдэг хүн ажил гэр 2 хоёрын хооронд 3 гудамжаар л орчин тойрноо төсөөлцөн яваад байдаг Уйтгартай ч юм шиг хаяа нэг кино жүжиг үзмээр л байна гэхдээ хэнтэйгээ яаж үзэх вэ  Өнгөрсөн жил 11 сард 2 дүүтэйгээ 1 кино үздэг баатар болсон чинь дүү нарын найз залуучууд ирээд дээр нь ахын оюутан банди бас үзнэ гээд нэг дор баахан хүн кинонд даагаад ямарч кайф байхгүй
Газар дээрх ганц найз минь хотын төвөөс хол ажилд орчихсон ядаж байхад машин нь байхгүй болохоор бүх уулзалдахаа болиод би гэдэг хүн  утас компьютер  2 тойгоо найзлаад л хайраасаа захиа чихэр хараал сууж байхын ,,
Р.Эмүжин : Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг
Хөх тогорууд шиг цуваа толгод
Хаврын хаварт л намайг харуулдан
Нисчихийг дөхдөг
Эрлийн үзүүр шиг нутгийн тэнгэр
Эжийтэй минь хамт
Торойж тосдог.
Буцах цагаар үдүүлэн намайг мордоход
Будант тал, хурдлах морьдын тоос
Холд одогч бивээр яг л энэ хэвээр
Хойтон жилийг хүртэл
Эжийгийнхээ нүдэнд
Мэлмэрч үлддэг.
2000.07.25. Алтай-Улаанбаатар
Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг
1985
Хос уянга түүвэр зохиол 65-р тал
Б.Ичинхорлоо ： Хайр
Догдлоод би уйдамхай шүү
Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
Итгэхгүй ээ, би хайртай шүү
Эмзэг зүрхийг минь чи аваарай
Энэ минь сүүлчийн бэлэг шүү
Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
Хайрт минь чи ганцаараа ирээрэй
Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
Цэх ширтээд уравснаа хэлээрэй
Ц.Хуланг : Миний дурлал
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр
Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү
Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж, дээлээ нөмгөлөх би дуртай.
Аяга таваг зөөж айлийн эхнэр шиг загнаж
Ардын дуу гунганахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чиний өврөөс гулссаар
Аяархан босч цонхоор ширтэх дуртай
Хэнч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...
Сул асгарах нулимс чинь
Энгэртээ бүдэрдэг нь худлаа
Суугаа өрөвдөж байгаа
Миний л сэтгэлийг л норгодог
Дэргэд уйлсан нулимс чинь
Дэрийг чинь нэвтэлдэг нь худлаа
Зүйргүй хайртай надад нэвчиж
Зүүдийг минь хүртэл норгодог
Бөмбөрөөд байгаа нулимс чинь
Хацрыг чинь эсгэдэг нь худлаа
Бөртийж байгаа миний
Халуун голыг зурдаг
Үрчигнээд ирдэг нулимс
Өөрт чинь шингэдэг нь худлаа
Huuchin navchis