Миний гэгээн өдрүүд
.
2013-02-16
-
Хичээнээ
|
Сэтгэл зүрхийг эзэмдэгч бүсгүй минь
Сэрүүн зүүдний минь дагина минь
Эвлүүлж хэлэх хэдэн үг байна чамд
Энд зүрхэндээ шивнэе чи сонсохгүй ч гэлээ...
Гуйхгүй ээ би намайг тоогооч гэж
Гудайхгүй ээ би амьдралын өмнө
Сөрж, давж чиний өмнө хэн гэдгээ харуулна
Сөгдөж биш тэвэрч амьдралыг атгана
Удахгүй би чамдаа зүрхээ ил гаргаад харуулна аа
Улайсан дүрэлзэх галд нь зүрх чинь бас уярна
Ган төмөр байсан ч зүрхийг чинь би хайлуулна
Гаргаж ирээд зүрхээрээ хөөрөгдөн би улайсгана
Нар мэт өгсөн илчээр чинь өөрийгөө би цэнэглээд
Нарт энэ хорвоод хүссэн зүйлээ бүтээнэ
Амьдрал болсон хүмүүс...
|
Сэтгэгдлүүд (
10
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2013-02-16
-
Халуун нүд
|
Тунгалаг хар нүдний дулаан уяхан харцанд Тугалага мэт байсан зүрх уяран хайлж урсана Төгрөг хар нүдний ялдам сэргэлэн харцанд Төмөр мэт байсан зүрх улайсан хайлж урсана Алаг нүд нь гал мэт, нар мэт, зуух мэт Атга зүрхийг минь хайлуулан гоожуулна...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2013-02-01
-
Өөрийн хэргээ бүтээсэн л бол боллоо!
Бичсэн: tegshee
|
Өөрийнхөө дотоод ертөнцийг нээх ганц талбар нь блог маань л юм даа. Хэд хэдэн газар лекц уншина, хааяадаа хүмүүст зөвлөгөө өгнө. Яагаав дээ зорилготой бай энээ тэрээ гээл...Тэгтэл мань хүн өөрөө хүнд байдалд орхоороо яахаа мэдэхээ байчих юм. Мөнгө санхүү, хувийн харилцаа жоохон тааруу болоод ирэхээр facebook дээр ч юм уу mesnger status дээрээ юу ч бичиж чадахгүй, тэр бухимдал, гутралаа дотроо л хадгалхаас ил гаргаад ирчиж чадахгүй явах нь жоохон хэцүү. Mesnger Status дээр жишээ нь Би түүнийг мартмаар байна ч юм уу иймэрхүү юм биччих юм бол нөгөө намайг мундаг, энээ тэрээ гэдэг хүмүүс маань за ...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2013-01-23
-
Ингэвэл яаг монгол хөгжих юм байна.
Бичсэн: tegshee
|
Хийх юм олдохгүй блогоо нээгээд юм бичюү гэж бодлоо. Хийх юм олдохгүй ч гэж дээ гадаад оронд байхдаа хийх юмаар их л байлаа. Хотод ирээд мөн л их ажилтай. Харин хоёр хоногийн өмнө төрсөн нутагтаа ирлээ. Өмнөговь аймагтаа. Гадна дотны улсууд танай аймагч баян, их хүн очиж байгаа, гадны хөрөнгө оруулалт энээ тэрээ.... гээл ам уралдан ярьцгаана. Харин тэр түм бужганасан газар нь юу ч алга. сонсохнээ яг тэр уурхайн хавиар л хүмүүс байдаг сурагтай. Аймгийн төвдөө бол хэдэн төсвийн ажилтан, 11 жилийн сурагчид дэлгүүрийн хэдэн худалдагч тэгээл боллоо. Манайх гэж 8 нэрийн бараа аль 95, 6 оноос ажиллуул...
|
Сэтгэгдлүүд (
3
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-12-23
-
Оросын ерөнхийлөгч
|
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994 Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа. Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ...
|
Сэтгэгдлүүд (
4
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-12-21
-
Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!
|
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...
Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-12-14
-
Цөмийн талаар хэдэн үг хэлчий
|
Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яаг...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-11-27
-
Ном хэвлүүлэхэд минь туслаарай!
Бичсэн: tegshee
|
Өчүүхэн бага хугацааг л хүний амьдралын хугацаа гэж гэгээнтнээс сонгож байсан юм. Энэ бага хугацаанд минь хийсэн нэг буян бол ном бичсэн явдал минь байлаа. Хариу нэхээгүй тус гэдэг хамгийн дээд аз жаргал гэж би боддог. Энэхүү номыг бичиж байхдаа ямар нэгэн ашиг, мөнгө хараагүй бөгөөд хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хэлж өгөхийн тулд баяр хөөртэй нь аргагүй бичиж байсан нь тэр. 2 жилийн өмнө WORD MASTER-номоо хэвлүүлж байсан. Өнөөдөр 2 дэхь хэвлэлтийг нь гаргах санал олон хүнээс ирсээр байгаад би баярлаж байна. Учир нь энэхүү ном гадаад хэлний үгсийн санг цээжлэх ном учраас олон олон хүмүүсэл гадаа...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-11-22
-
Ubuntu Unity болон GNOME 3 шинэ харагдацад сэтгэл дундуур байгаа хүмүүст
Бичсэн: xvv
Ангилал:
Linux
Ubuntu ба бусад GNOME2 хуучин хэрэглэдэг байсан хүмүүс хуучин харагдацдаа дассан байсан. Шинэ үбүнтү юнаити ба GNOME3 дээр дасахгүй байгаад байгаа, эсвэл шинээр Үбүнтү хэрэглэж эхэлж байгаа ч илүү их боломж хүсэж байгаа хүмүүсийн хувьд GNOME 2 шиг болгох талаар зарим зааврууд оруулъя. 1-р арга Ubuntu дээр Cairo-Dock хэмээх dock-ыг суулгаж хэрэглэхэд яг MacOSX шиг болоод хэрэглэхэд их амар бас харагдац гоётой байдаг. 12.04-өөс хойш Cairo-Dock алдаа багатай их сайн ажиллах болсон байгаа. Software Center дотроосоо хайж олоод ...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-11-19
-
Хоосон
Зовлон Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө: төрөхийн зовлон, үхэхийн зовлон, өвдөхийн зовлон Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь: уур, мунхаг, тачаангуй Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг. Хутагтын дөрвөн үнэн Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-11-05
-
Эмнэлэгийн эргэлт
Бичсэн: tegshee
|
Урд орой би эмнэлэгт хэвтсэн найзыгаа эргэлээ. Найз ч гэж өөрөө л тийм нэр өгөөд гүйгээд байгаа болохоос биш намайг найз гэж хардаг ч юм уу бүү мэт. Царай зүс сайтай, facebook зурагнуудынх нь like 100 хол давсан тийм л нэг охин. Хөөрхөн болоод ч тэр үү эмнэлэгт хэвтсэн нь аз болж харицдаг олон банди нар нь далимдуулан эргэлт гэдэг нэрээр өдөр шөнөгүй уулзана. Тэдний нэг нь би болж таарлаа. Дараагийн оочир болсон шинжтэй миний найз ингээд явдаа гэж аргадсан байдалтай өгүүлнэ. Хөөрхөн царай, хөгжөөнтэй яриа, ялдам инээмсэглэл...
|
Сэтгэгдлүүд (
3
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-10-08
-
Эд зүйлсийн түүх
|
Та уранхай оймсоо нөхөөд өмсөх, эвдэрхий электрон хэрэгслээ засаад хэрэглэхээсээ илүүтэйгээр хаяад шинийг авахыг эрхэмлэдэг үү? Тийм бол доорх видеог нэг үзээрэй. Сүүлийн үед их бичдэг болохоор бал олныг хэрэглэснээс соруулдаг чернилтэй үзэг хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодох болсон. Бас тэр хуванцар хонгион чернилээр цэнэглэдэг үзэг ч гэсэн үзгээ хямд зараад үлдсэн үнэнд нь олон чернилэн хонгио зарах зорилготой байх. Нэг гоё нарийн гардаг соруулдаг үзэг чернил олж авъя гэж бодож байгаа.
...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-10-04
-
Цаасан шувууны үлгэр
|
Гурван эрдэнэд итгэмүй.
Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? гэхэд
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой бэ...
|
Сэтгэгдлүүд (
6
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-10-02
-
Монголдоо Speaking Club нээх хүслийг минь хэн ч дарж чадахгүй ээ
Бичсэн: tegshee
|
Хааяа өөрийгөө мангар ч юм шиг бодох үе бас байна аа. Намайг таньдаг зарим нэг хүмүүс миний блогийг уншаал хүнд үнэгүй юм хэлж өгнө гэж ямар юм байсын, тэтгэлэг олж өгнө гэж ямрын байсын, энэ бүхний цаана ашиг харсан л байж таараа гэх мэт сонжсон ч гэмээр асуултаар булах үед дотроо ҮГҮЙ, энэ чинь зүгээр л бие биендээ тусалж байгаа хэрэг шүү дээ гэж хэлмээр санагдавч дуугүй л инээгээд өнгөрдөг. Хүнд тусалдаг нь эс бол мангар харагддаг болсон нийгэм юм уу. Үхлийн талаарх хэдэн ном уншсан нь надад гай болоод иймхүү бие биендээ...
|
Сэтгэгдлүүд (
5
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-09-14
-
Гардасил вакцин 4 жил орчим л сайн хамгаалдаг гэнэ
|
Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол? Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзэ...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-09-05
-
Нойр хулжаах хүсэл
|
Анивчих оддын дор нойр хулжихдаа Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя Өдөр, цаг, мөч бүрийг Өнгөрөөж алдалгүй цуг байж Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана
...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-09-03
-
Мөнгөө хэмнэ, энэ бол бодит хэмнэлт
Бичсэн: tegshee
|
Таны мөнгийг хэмнэе. Сайн байцгаана уу! та бүхэн залуусын цоо шинэ брэнд болж буй WOWCARD-ийг танилцуулж байна. Та энэхүү картыг ердөө 4999 төгрөгөөр худалдан авснаар улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 25 байгууллагуудаар 5-100 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх бөгөөд картыг бүтэн 1 жилийн хугацаатай ашиглах юм байна. 1. Та энэхүү картыг эзэмшсэнээр 25 газраар хөнгөлөлттэй үнээр үйлчилүүлэх 2. VIP сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үүнд монголын шилдэг багш нар хичээл орно 3. Ажлын байрны зуучлал 4. Лотто уралдаан...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-08-27
-
Хөг оров
|
Он удаан тоосонд дарагдсан хөгжим Оюуныг эзэмдэн зүрхэнд уянгална Намуухан бөгөөд зөөлөн нэгэн аялгуу Намираа шиврээ бороо мэт аажим цутган эгшиглэж байна...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-08-25
-
Эх нялхасын газрыг зүгээр байлгаач!
|
Хуучин хотын дарга нарын үед Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв)-ийн хашаанаас хувийн байгууллагуудад таслан өгч зөвшөөрөл гарган кадастрын зурагт оруулсан байдаг юм байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд бас солигдон энэ байдлыг илрүүлэн сүүлийн үед нэлээд тэмцэл өрнөж буй ч шүүхийн шийдвэр нь хувийн байгууллагуудын талд гардаг байна. Хувийн байгууллагуудын зүгээс том машинууд дайран оруулж эдгээр газарт барилга барихаар шөнийн цагаар оролдож байгаа.
Хэрэв таны хүүхэд, эсвэл дүү чинь, ...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2012-08-18
-
Эрчүүдэд: Жирэмсэн эмэгтэй хүнийг яаж ойлгох уу?
|
Бүсгүйчүүд жирэмслэхэд ямар хэцүү байдаг бол? Эрчүүд үүнийг хэзээ ч ойлгохгүй байх. Ямар хэцүү байдгийг үгээр тайлбарлах ч амаргүй болохоор бид эрчүүдийг жирэмсэн эмэгтэйчүүдийн оронд тавьж үзлээ. Ингээд доорх хэдэн жишээг уншаад эрчүүд бага ч болтугай ойлгон хандлагаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. 1-3 сартайд; 1. Орой болгон өөрийгөө хордлогонд оруул - жишээ нь удсан загас идээд араас нь сүү уу. Харин дараа нь юу болохыг нь мэдрээрэй. 2. Маргааш өглөө нь нойрны эм уугаад шууд ажилдаа яв. Хэрвээ дотор муухай оргиод...
|
Сэтгэгдлүүд (
3
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|