Миний гэгээн өдрүүд

. 2009-12-13 - Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

Бичсэн: xvv Ангилал: Хувийн
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)

Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн...
Сэтгэгдлүүд ( 89 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-12 - blogmn.net сайтын бүх гишүүд анхаарна уу! :D Уулзаж танилцацгаах уу? Бас тоглох уу?

Бичсэн: xvv
blogmn.net сайтын бүх гишүүд, гишүүн биш ч уншдаг бүх хүмүүс анхаарна уу!
Ирэх 7 хоногт Би чадна төвдөө хүн бүр хандив өгч, бас хоорондоо танилцаж ярилцаж нэг уулзацгаах уу?

Бас нэг Counter Strike тоглох саналтай байна. Эртхэн уулзаж тоглочихоод орой нь шууд уулзалтанд очсон ч болж байна. Дэмжихгүй байсан ч дэмжинэ үү!!!
Сэтгэгдлүүд ( 37 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-08 -

Бичсэн: xvv
Бичих шүлгийн мөр бүр модон санагдана
Би чамдаа зориулж илүү өөрийг бичмээр байна
Тааралдах тэрхэн мөчид нисэн одсон сүнс
Таашаал цэнгэлийн дээд гэмээр зүгээр л дүүрэн зүрх
Танил нэгэн бүсгүй чи миний гүнж...


Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-06 - ...

Бичсэн: xvv
Мөрөөдлийн гүнжээ төсөөлж зүүдэндээ би учирдаг байсан
Мөрөө давсан гэзгээ задгай тавьж, мөнгөн титэм өмссөн
Алаг нүд дулаахан харцтай, ааш ялдам гуалиг
Зүүдний дагинатай хамт зүлгэн дээгүүр зугаалж явсан
Төсөөллийн минь тэр гүнжээс 100 дахин илүү
Төрсөн бүсгүй хорвоо ертөнцөд байдаг гэж
Үнэхээр би ургуулж бодож явсангүй
Үүрийн зүүдэндээ харж байснаас минь илүү
Үзэсгэлэн төгөлдөр гэж байдгийг ч мэдсэнгүй
Үг яруу, ялдам зүүдний тэр дагинаас минь
Үлэмж дотно дулааныг 100 дахин илүү мэдрүүлж
Өөрийн минь зүрхийг уяраан ховсдох шидтэн
Өнгө алаг энэ хорвоод байх юм чинээ санаагүй
Өхөөрдөм инээд чинь тэр чинээгээ...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-05 - Ubuntu дээр GMobile-н интэрнэтэд холбогдох

Бичсэн: xvv Ангилал: Linux
Энэ асуултыг цөөнгүй хүн тавьдаг тул Мөнхбаатар андын блогоос хуулж орууллаа. Та мэдээллийн технологитой холбоотой зүйлсыг блогоос нь уншиж болно шүү: http://itblog.gmb.mn/
Зөвхөн GMobile гэлтгүй өөр интэрнэт хэрэглэдэг бас холбогдож болохгүй байгаа бол юутай ч оролдоод үзээрэй. Болж магадгүй.

GMobile-н интэрнэт хэрэглэдэг юм л даа. Windows дээр бол бараг л асуудалгүй нэт-д холбогдчихоод байгаа юм. Харин Ubuntu болон linux дээр тохируулж чадахгүй байгаа хүмүүс бас байж магадгүй гээд оруулчихлаа. GMobile-ийн acces-box нь dial-up, wireless, modem, usb-modem энэ тэрийн аль нь юм бүү мэд. Аль алинаа...
Сэтгэгдлүүд ( 30 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-04 - ...

Бичсэн: xvv
Инээмсгэлээд байна чамайгаа санаад
Итгэл дурлал дурлал бэлэглэсэн
Энхрий дотно харцыг чинь
Эргэн санах бүрдээ улам бүр дурлаж байна
Өнгөөр солонгорох ирээдүйг мөрөөдөлдөө би ургуулан
Өдөр өдрөөр би чамдаа дурлаж байна
Үзэсгэлэнт дулаахан бүхэнд чинь
Санан хүсэн дурлаж байна

Тиймээ инээд минь хүрээд байна
Тэр чигээрээ би чамд дурлаж байна
Холын тэртээ бүхэн ойртоод байгаа мэт
Хонгор бүсгүй чамд бага багаар татагдаж байна
Цаг хором бүрээр тэр дотор минь ургаж
Цахилах гөрөөс мэт бас тонгочон эргэлдэж байна
Итгэл хүч бэлэглэсэн ухаалаг үг бүхэн
Эсэргүүцэж тэмцэх аргагүй намайг тэр чигт нь булааж байна

Байнга ин...
Сэтгэгдлүүд ( 1 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-02 - Өөдгүй компьютер

Бичсэн: xvv Ангилал: Чөлөөт цаг
Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй.
Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан. Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод...

(хахаха Хөөрхөн юм бэ Мессенжерээр ирсэн юм аа.)
...
Сэтгэгдлүүд ( 9 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-02 - Талархал

Бичсэн: xvv
Хүсэл хяслантай энэ орчлонд
Хүмүүн болж төрсөндөө талархаж байна
Ачийг нь хариулж баршгүй
Аав ээждээ талархаж байна
Халуухан дурлалын минь эзэн
Хайртай чамдаа талархаж байна
Наргиж муудсан ч надтай л хамт байдаг
Найз нөхөддөө талархаж байна
Эргээд ирээрэй гэж намайг дуудсан
Эх орон танд бүүр их талархаж байна

(Мессенжерээр ирсэн, зохиолч нь тодорхойгүй)
...
Сэтгэгдлүүд ( 2 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-02 - Only you...

Бичсэн: xvv
Өнгө ганган бүгдэд би дурладаг
Өхөөрдөм царайлаг охидод би дурладаг
Өдөр бүр би олон арав дурладаг
Өглөө бүр би зүрхээ үүрээд гардаг
Үдэш гэртээ дурлал...
Сэтгэгдлүүд ( 9 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-02 - Only you...

Бичсэн: xvv
Алдаж харвасан сумны зуу зуун шархыг
Анагаах бодис зэвэнд нь түрхсэн
Болор тунгалаг зэв нь хурц нэгэн сум
Бор зүрхний минь голч цэг дээр тусав...

Хөнгөн энэ сэтгэлэ...
Сэтгэгдлүүд ( 1 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-02 - Зүрхний цэцэрлэг

Бичсэн: xvv Ангилал: Хайрын шүлгүүд
Дурлал хэмээх хувингаар зөндөө их усаллаа
Хайр гэдэг нуураас шуудуу татахаар явлаа
Цэлэлзэн давалгаалсан нуур энүүхэнд байсныг оллоо
Цэцгээр хүрз хийгээд шуудуу тат...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-22 - Улс төрийн амьдрал

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын
Нэлээн сонирхолтой юм. Энэ талаар юу гэж бодож байна даа?
http://gankhuyag.wordpress.com/2009/11/20/hjkhkljfh/
Хятадууд ч том том сэтгүүлээрээ дамжуулаад аймар хат...
Сэтгэгдлүүд ( 36 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-18 - Ганцхан ээждээ унших шүлэг

Бичсэн: xvv Ангилал: Шүлгүүд
Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээ...
Сэтгэгдлүүд ( 29 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-18 - Би Монголоороо Гоёдог

Бичсэн: xvv Ангилал: Эх орон
МУГЖ.Гүрбазар

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг ...
Сэтгэгдлүүд ( 19 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-17 - Хүүхэлдэйн киноноос авхуулаад...

Бичсэн: xvv
Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг ...
Сэтгэгдлүүд ( 12 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-15 - Хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг

Бичсэн: xvv Ангилал: Чөлөөт цаг
-Хаа нэгтээ ирж амжилгүй яваа хэн нэгэн охинд зориулаад Моханик хамтлагийн Чи ирээгүй дууг захиалъя.
-Танд түүндээ дамжуулж хэлэх зүйл байна уу?
-Ээ чи ирчих л дэ...
Сэтгэгдлүүд ( 8 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-14 - Бурханд шивнэчихсэн, одоо алзахгүй :)

Бичсэн: xvv
Цав цагаахан цас нэвсийтэл хучиж, сүрлэг хадат уулс эргэн тойрон чимээгүй дүнхийх нь харааны эрхтнээр ч нам гүм, амар тайвныг шууд мэдрүүлнэ. Бараг л салхигүй на...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-08 - H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга

Бичсэн: xvv Ангилал: Өвчний мэдээлэл
Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи   Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ ...
Сэтгэгдлүүд ( 1 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-08 - Вакцин хийлгэх үү?

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын
Flu shots are a mass hoax. Please learn more before you decide for yourself. Flu Vaccines are NOT tested by the FDA, including the H1N1 shots. H1N1 is NOT any mo...
Сэтгэгдлүүд ( 11 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-11-06 - Цасан будраад л...

Бичсэн: xvv Ангилал: Өдрийн тэмдэглэл
Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан бу...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Хуудас: 31 » Нийт: 59
Өмнөх | Дараагийн