Миний гэгээн өдрүүд

. 2009-10-13 - Жиргэцгээе!

Бичсэн: xvv Ангилал: Янз бүрийн
Урьд нь бас танилцуулж байсан twitter гээд зүйлийг хэрэглэхийг санал болгож байна. Энд янз бүрийн хүмүүс байдаг бөгөөд та өөрөө хүссэн хүнээ дагаад мэдээлэл авах боломжтой, бүр чатласан ч болно. Маш багахан 140 үсгийн хэмжээгээр хязгаарлагддаг тул том мэдээнүүд уншаад байхгүй их амар. Ихэнхдээ хүмүүс шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой блог бичлэгүүдийг нэг нэгэндээ танилцуулж хэрэглэдэг. Би бол өглөө босоод мэйлээ шалгачихаад л twitter-ээ шалгадаг болчихоод байгаа

Firefox хэрэглэдэг бол Echofon (гар утасных ч байдаг.) гээд нэмэлтийг суулгаад хэрэглээрэй. twitter-ийг сайтаар нь хэрэглэх бол тийм...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-13 - Блог бичихэд яавал дээр вэ?

Бичсэн: xvv Ангилал: Янз бүрийн
Миний бодлоор сайн ангилах хэрэгтэй.
Мэдээ мэдээлэл,мэдлэг,хүнд хэрэгтэй байдлаар нь ч юм ууэсвэл бүр Мэдээлэл технологи,Эрүүл мэнд,Уран зохиол,гээд чиглэлээр, эсвэл
Хувийн амьдрал,өдрийн тэмдэглэлгээд бичлэгүүдээ дотор нь бас ангилж ч болно. Бас уншихдаа ч хүмүүсийн блогийн бичлэгийг ангиллаар нь шүүгээд уншиж болно.

Тэгэхгүй бол хэнд ч хэрэггүй юм хэн ч уншаад байхыг, эсвэл олон тэр хүний сонирхолд нийцээгүй бичлэгүүд дотор чинь хайгаад явахыг хүсэхгүй. Ангилчихсан ойлгомжтой байвал хүмүүс илүү татагдах болно. Блогмн маань ч удахгүй RSS feed-ээ Ангиллаар ялгаж харуулах байх.

Болж өгвөл хэт хуви...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-13 - Нэг л өдөр манайх гэх байх даа

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын
Саяхан ЮНЕСКО-д ХӨӨМИЙ, ГЭСЭР ТУУЖ  болон бас бус соёлын өвүүд Хятадынх хэмээн бүртгүүлжээ. Мэдээллийг дараах хаягнаас уншиж болно: http://bit.ly/VS8Dx

За тэгээд удахгүй Хубилай хаан, Морин хуур гэж эхлээд нэг л өдөр Монгол бичгийг маань ингэнэ шүү. Өвөр Монголд одоо хэрэглэдэг. Харин бид хэрэглэдэггүй! Тэгэхээр хэнийх нь болж таарч, хэний нэр дээр бүртгэгдэх бол?

Ядаж нэгэнт бүртгүүлсэн ч гэсэн хөөмий, туужаа өөрсдөө сайн сурч мэдэж, илүү хийж, бас Монгол бичгээрээ хэвлүүлээд хүүхдүүддээ заадаг болмоор...
Монгол бичиг рүүгээ шилжиж төрийн бичиг болгож өөрсдөө хэрэглэмээр...

Өвөөгийн тань хийсэн ...
Сэтгэгдлүүд ( 8 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-06 - Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө

Бичсэн: xvv Ангилал: Уншуулмаар
Амьтан алах яагаад зөв гэж?

Нэг хүний блог дээрээс нэлээн дээр үед уншаад өнгөрч байсан. "Гадныханд бэлэг өгөхдөө анхаараарай, арьс ширээр хийсэн зүйлс битгий бэлгэлээрэй дургүй байдаг гэх маягийн утгатай зүйлс байсан санагдана"

Аа гэхдээ Монголчуудын хийгээд жуулчдад зардаг, хүмүүст аваачаад бэлгэлдэг зүйлс бол ихэнх нь малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ан амьтан, уулын зэрлэг амьтан биш өөрснөө үржүүлээд, өсгөөд, хамгаалаад тэжээгээд, илээд, үнсээд, маажаад зун нь өвс хадаж хадгалаад өвөл нь түүнийгээ өгч, өвдөхөд нь асарч, төрөхөд гэртээ оруулж, өнчирсөнг нь угжиж тэжээсэн тэр малын...
Сэтгэгдлүүд ( 11 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-05 - Photoshop World Guru ялагч Монгол хүн болжээ

Бичсэн: xvv Ангилал: Мэдээ
Монголын график дизайнер гэр бүлийн бүтээл дэлхийн тэмцээнд тэргүүлэв

Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Кальфорнын алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг билээ. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компют...
Сэтгэгдлүүд ( 11 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-04 - Бүдүүлгээс хамаргүй нь...

Бичсэн: xvv Ангилал: Янз бүрийн
Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...

"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэ...
Сэтгэгдлүүд ( 5 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-02 - Ямар вирусын програм хамгийн сайн бэ?

Бичсэн: xvv Ангилал: Нууцлал, Хамгаалалт

arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд  судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч б...

Сэтгэгдлүүд ( 22 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-10-02 - .NET programming in Ubuntu

Бичсэн: xvv
Миний бие Линукс системтэй танилцаад 6 жил, Убунтутай танилцаад 3 жил гарантай болж байгаа ухаантай. Гэтэл Линуксын нэгэн боломжийг огт мэдэлгүйгээр өнөөг хүрчээ. Тэр боломжийг олж мэдэнгүүтээ Убунтуд дурлаж байснаа бүр хайрлах шат руугаа орлоо шүү дээ. Миний олж мэдсэн, надаас бусад нь аль хэдүйн мэддэг байсан болов уу гэмээр энэ боломж намайг ёстой л алмайрууллаа даа.

Би бээр Моно гээч зүйлийг хальт энд тэндэхийн мэдээний гарчиг дээрээс харсан ч яаг юу болохыг сонирхож уншилгүй өдийг хүрсэн билээ. Ном уншаад сууж байсан чинь .NET-ийн програмууд зөвхөн Виндоус дээр бус ямар ч платформ дээр ажи...
Сэтгэгдлүүд ( 9 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-29 - Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа

Бичсэн: xvv Ангилал: Монгол софт
Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.

Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....
Сэтгэгдлүүд ( 26 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-28 - Ганцаардан хөрвөөсөн хүсэл

Бичсэн: xvv Ангилал: Хайрын шүлгүүд
Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан



...
Сэтгэгдлүүд ( 2 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-21 - Kaspersky antivirus (KAV & KIS) 2010-ыг үнэгүй ашиглах заавар crack, serial, keygen

Бичсэн: xvv Ангилал: Windows
Илүү сайн бас төлбөргүй вирусын програмыг танилцуулъя: Энд дарж уншаарай!
Сэтгэгдлүүд ( 20 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-08 - Байгаа нь л энэ...

Бичсэн: xvv Ангилал: Хайрын шүлгүүд
Энэ бол утгагүй хэрэг
Гэж ухаан хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол азгүйдэл
Гэж тооцоо хэлмүй

Энэ бол шаналалаас өөр зүйл биш
Гэж айдас хэлмүй

Энэ бол найдваргүй
Гэж алсын хараа хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол инээдтэй
Гэж бахархал хэлмүй

Энэ бол ухаангүй хэрэг
Гэж болгоомжлол хэлмүй

Энэ бол боломжгүй
Гэж туршлага хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй


Эх сурвалж: http://khishigdelger.delhii.net/2007/04/30/257/


...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-08 - Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулах

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын

Энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Энэ бол арай л амьдралгүй санагдлаа. Уг нь СБ талбай, Баруун, зүүн 4 зам г.м том уулзварууд дээрээ дээгүүр төмрөн ч байж болно, чулуун ч байж болно явган хүний гүүрэн гарцнууд хийгээд шийдчихвэл асуудал их багасна гэж бодож байна. Хүмүүс дээгүүр явчихдаг гүүрэн гарцууд (эсвэл доогуур нүхэн ч байж болно. Гэхдээ дээгүүр хийх нь илүү хямд, хялбар байх болов уу. Уг нь хотын өнгө үзэмжээ бодвол илүү өртгөөр нүхэн гарцуудаар шийдвэрлэх хэрэгтэй байх.) гадаадын улсуудын бичлэг энэ тэр үзэж байхад дандаа тийм байдаг юм билээ.

Бас тэр талбайн баруу...

Сэтгэгдлүүд ( 6 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-07 - Сэрэмжлүүлэг

Бичсэн: xvv Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Хэд хэдэн найз дамжуулжээ. Тиймээс хүмүүст анхааруулъя гэж бодлоо.
Иймэрхүү зүйлд итгэж нууц үгээ алдав аа! Хэрэв энэ хуудсанд өөрийн нэр, нууц үгээ хийж нэвтэрсэн бол та нууц үгээ бусдад алдсан байна. Яаралтай http://mail.yahoo.com хаягаар орж нууц үгээ солино уу.

Хулгайч сайтын хаяг: http://64.17.161.245/config/ (энэ хуудсанд ороод жинхэнэ хаяг нууц үгээ оруулж болохгүй гэдгийг санаарай!!!!)

Ер нь дээрхийн адил хаяг...
Сэтгэгдлүүд ( 8 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-05 - Сануулга

Бичсэн: xvv Ангилал: Янз бүрийн
Нэг ийм зүйл олж уншлаа үнэн болов уу? Надад зориулсан бололтой

Олон хүн үзэж буй киногоо дуустал сонирхохоо больсон байна. Сувгаа байнга сольдог болж. Нэг долгионоос нөгөөд шилжүүлэхдээ ая дууг ч гүйцэд сонсохоо больжээ. Видео үзэхдээ сунжирсан үйл явдлыг гүйлгэн өнгөрөөнө. Гараараа захидал үл бичнэ. Цэг, таслалд ч ач холбогдол үл өгнө. Энэ юу вэ? Орчин цагийн орчинлог "тахал" уу? Тийм гэнэ. Яагаад гэвэл бид тоон б...
Сэтгэгдлүүд ( 10 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-05 - Японд Walkman iPod-оос илүү зарагдаж байна

Бичсэн: xvv Ангилал: Мэдээлэл

2009 оны 8-р сарын 31-нд гэхэд долоо хоногийн төгсгөлөөр Sony Walkman W-series загварын чихэвчний хөгжим, чихэвчний хөгжмийн зах зээлийн 43%-г эзэлж, Apple iPod 42.1% болж доошилсон байна. W-загварууд 1980-аад оны Sony Walkman-ы амжилтыг дахин зах зээлд давтах гэж байна уу?

Одоогоор энэ байдал зөвхөн Японд болж байгаа ч Apple-н явуулж буй хаалттай бодлого, маркетинг нь iPod-ын нэр хүндийг унагаж байгааг харуулж бай...

Сэтгэгдлүүд ( 5 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-05 - Үүрэн холбооны үнийг хямдруулах боломжгүй юм уу?

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын
Гол нь G-Mobile барихдаа гол нь биш бусдыг нь хямдруулахдаа л гол учир нь байгаа гэж бодож байна.
Мобиком хямдарчихвал Мобиком барина г.м. Энэ бол зах зээлийн хууль. Огт ард түмний төлөө үйлчилдэггүй тэр монополийн хууль энэ тэр, бас бусад нь хямдраад дээшээ гарах гэхээр хамгаалаад дээш нь гаргадаггүй бүгд монополийн эсрэг гэсэн нэртэй боловч хэрэг дээрээ монополь компаниудын төлөө үйлчилдэг байгууллагууд болоод ху...
Сэтгэгдлүүд ( 1 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-04 - Төгөлдөр: Би өөр зорилготой байсан бол банк хакердах байсан

Бичсэн: xvv Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Ажаксмаа буюу Э.Төгөлдөрөөс ярилцлага интернээр ярилцлага авсан юм байна.

-  Сайн байна уу? Та гоожуур хэмээх сайтыг хакердсан уу?

-  Тийм ээ. Энэ сарын 10-ны ням гарагийн орой гэрээсээ хакердсан.

-  Та бас заазуур цэг комыг хакардсан уу?

- Үгүй. Урьд нь хакердаж байсан. Дахиад сэргээсэн байна лээ.  Би урьд нь миний дүү ийм юм хийхээ боль ах нь нэр усыг чинь мэднэ гэж сануулж байсан. Заазуур надаас галлерейгээ хаагаад ү...
Сэтгэгдлүүд ( 13 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-09-03 - 2010.01.01-нээс нийлэг уутны хэрэглээг хориглоно

Бичсэн: xvv
Засгийн газраас энэ оны эхний хагаст байгаль орчны талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллээ дүгнэн гаргажээ.  Монгол Улсын цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж гаргажээ. Мөн УИХ-д хуулийн төсөл оруулан хэлэлцүүлж, батлуулснаар нийлэг уутыг ...
Сэтгэгдлүүд ( 4 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-08-30 - Батга

Бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө
Нэгэн хөвгүүний блог дээрээс батганы талаар, хэцүү байгаа талаар нь уншаад бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Хэрвээ нүүрээр тань идээтэй юм гардаг бол доорх зөвлөгөөг дагаад нэг үзээрэй.

Ер нь бол батга гэдэг нь хүний биеийн гадны нянг эсэргүүцэх чадвар суларсантай холбоотой, арьсны нүх бөглөрч тэнд орсон нян үржин үрэвсэл үүсгэж байгаа явдал юм. Арьсан дээр жижигхэн нүхнүүд байдгийг дунд сургуульд хүний биеийн бүтэц ...
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Хуудас: 33 » Нийт: 59
Өмнөх | Дараагийн