Миний гэгээн өдрүүд
.
2009-06-12
-
Үнэхээр гоё. (Заавал уншаарай)
|
За сүүлийн үед байнгын догдлоостой, хүлээгээстэй нэгэн нууц блогийг нууцаар уншдаг байсандаа хүлцэл өчье. (Нэг л эхнэрээ хуурч байсан ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх чинь ) Гэхдээ анх уншиж эхэлсэн тэр үед танилцуулъя гэж бодож байсан ч өөрийг чинь л бодсондоо тэгж байсан юм шүү Над шиг өдрийн бодол, шөнийн зүүд болж, дахин дахин орж хуудас эргүүлж шаналахвий хэмээн нуусан юм шүү. ххх Ер нь бол бүүр ном нь гарчихаар нь худалдаж аваарай гэж сурталчилъя гэж бодож байсан юм.
Нээрээ 10 жилд л "Зүрхний хилэн", "Тунгалаг Тамир" романыг уншаад л ингэж ихээр таалагдаж, догдолж, хүлээж уншиж, элдвий...
|
Сэтгэгдлүүд (
13
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-06-04
-
Зам чанаж ууж, цахилгаанаар амьсгалах ирээдүй
|
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...
Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө...
|
Сэтгэгдлүүд (
13
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-06-03
-
Жинхэнэ эргүүтэлт
Бичсэн: xvv
|
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...
|
Сэтгэгдлүүд (
11
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-05-28
-
Өнөөдрийн булчирхайнаас маргаашийн өөх
.
2009-05-20
-
Тэнэгтэхгүй л амьдрахсан...
|
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.
Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-05-20
-
“Number one” “liars” хөдөлгөөн
Бичсэн: xvv
Ангилал:
Бусад
|
Хэд хоногийн өмнө "Компьютерийн Монгол программыг Ерөнхийлөгчид өргөн барина" гэсэн мэдээ өдөр тумын зарим сонинууд болоод, зарим томоохон веб сайтуудаар цацагдсан байх юм.
Урьд нь манай сайт энэ талаар олон удаа мэдээ оруулж байсан бөгөөд OpenOffice.org хэмээх Бичиг хэргийн нээлттэй эхийн програмыг нээлттэй эхийн зарчмаар интернетээр олон залуус нэгдэн орчуулж дуусгасан хэмээн мэдээлж байсныг, танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа болов уу.
Гэтэл ийм зүйл нийтэлж байгаа нь орчуулсан залуусыг болоод Монголын мэдээллийн технологийн салбарынхныг дэндүү "доош нь хийж" байгаа мэт санагдаж ба...
|
Сэтгэгдлүүд (
19
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-05-20
-
Итгэл алдрах
|
Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...
Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:
Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд 1 тэр бум хүрэхгүй болгочихож болно. Дэлхийн ...
|
Сэтгэгдлүүд (
11
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-05-19
-
хамт
|
Зүрхэнд тусах нарны цацраг
Зөөлөн үгс ухаалаг бодол
Зүүдэнд тохиох учрал
Зөн совин мэдрэмж
Хоёрхон уулзалт
Холын холд удсан
Хонгор минь надтай хамт
Санахад зүүдэнд
Сатаарахад интернетэд
Аялахад дуунд
Алхахад дурсамжтай
Үнэр төсөөлөлд
Үнсэлт хүсэлд
Үерхэл мөрөөдөлд
Үргэлж надтай хамт
Чи байдаг...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-05-19
-
Э+Э=хайр
|
Хэдэн үг бичихгүй бол бас би дутчих гээд болдоггүй ээ
Ер нь энэ хоёр худалчийн хэн нь ч гарсан ямар ялгаа байнаа. Арай л дэндүү ач холбогдол өгч, бусдад буруугаа тохоод байгаа мэт. Ард түмэн нь өөрснөө ийм арчаагүй ажилгүй байхад Элбэгдорж гарч ирээд л цэцэглүүлчинэ гэж би л лав итгэхгүй байна. Нэгэнт ийм тэнэг сэтгэхүй нь байсаар байхад.. Бид өөрснөөсөө л хүн бүр, өөрийн доторх, өрөөн доторх, өрөөсөн хажуудахтайгаа ярилцахаас л эхэлмээр байх шиг...
Энэ сонгууль гэгчийн хувьд аль нь ч гарсан л амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.
МАХН, эсвэл АН эсвэл Хятад, Солонгос, Оросын аль нь ч бидн...
|
Сэтгэгдлүүд (
7
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-04-15
-
Номноос тэмдэглэж авсан...
|
"Үнэнийг хэлэхэд түүний сэтгэл санааг бодож үзэлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй нь. Бүдүүлэг хэрэг болно шүү дээ".
"Чамтай санал нийлж л байна. Ингэх нь бүдүүлэг хэрэг, гэхдээ чи хэзээ хэлэх юм бэ"?
"Үүнийг хэлэх нь түүнийг гомдооно бас дээр нь бүдүүлэг явдал гэж та өөрөө сая хэллээ шүү дээ" гэж Жэйсон гайхав.
"Үгүй, би хэлээгүй" гэж би хариулав. ~Чи өөрийнхөө сэтгэгдлийг бодож үзэлгүй хэлэх нь бүдүүлэг хэрэг" гэж хэлсэн. Энэ чинь хийгдэх ой зүйлийг хийхгүй байхаас огт өөр зүйл".
"Би ямар ч ялгаа олж харахгүй байна. Тэгээд ч түүнийг гомдоочихно. "Энэ нь түүнд хохирол учруулахгүй", го...
|
Сэтгэгдлүүд (
10
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-04-11
-
Зуны Гүүгл код (Google Summer code)
Бичсэн: xvv
Ангилал:
Мэдээ
|
Limnux бүлгэмд нэгэн андын явуулсан мэдээллийг програмчлал сонирхогч, болон энэ чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан энд хуулж тавьж байна.
Гүүгл зуны код бол оюутнууд болон суралцагчдад төрөл бүрийн нээлттэй программ хангамжийн төсөлд зориулж код бичихийг санал болгодог хөтөлбөр юм. Хөтөлбөр ойролцоогоор 3 сарын турш нилээд төслүүдийг санхүүжүүлж гаргадаг группуудтэй хамааралтай технологи, үнэгүй программ хангамжууд, нээлттэй эх үүсвэрүүд дээр ажиллаж байсан. 2005 онд эхэлсэн энэ хөтөлбөр 98 орны 2500 гаад амжилттай оюутан оролцогчдыг 2500 гаад багш, зөвлөхүүд нартай уулзуулсан. Гүү...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-20
-
Гуниглахад шалтгаан хэрэгтэй гэж үү
Бичсэн: baasandorj
|
Сая гэртээ ирэхэд гэрийхэн маань яаагаад өнөөдөр ийм царай муутай яваад байна аа гэж асууж байх юм. Мэдэхгүй, юм даа. Энэ хайр гэгч зүйлийг хэрхэвч ойлгож чадахгүй юм даа. Өнөөдөржингөө л гуниглаж явлаа. Өөрийгөө хичнээн хүчлэвч түүнийг санахгүй байж чадахгүй юм. Тэрэнтэйгээ нэгэнт уулзаж чадахгүйгээ мэдсээр байж ингээд санаад байхлаар үнэхээр хэцүү юм даа. Өөрийгөө яаж ч өөр юм бодох гэж хүчлээд жоохон байж байгаад л түүний тухай бодчихсон явж байх юм. Уул нь тэр надад хайртай байсан бол би ингэж гунихгүй байсан байх л даа. Даан ч хамгийн сүүлд утсаар ярихдаа би намайг санаж байна уу гээд ас...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-20
-
Яагаад танд хэн ч хариулдаггүй вэ?
|
Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний тооцоолуур болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье. Хамгийн түрүүнд хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй" гэж дотроо бодоод өнгөрдөг. Тиймээс асуулт асуухаасаа өмнө: 1. Э...
|
Сэтгэгдлүүд (
110
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн ялгаа
Бичсэн: baasandorj
Хэвшиж тогтсон ойлголтоор бол эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх дуртай бол эрэгтэйчүүд өөрийгөө нээн илэрхийлэх дургүй байдаг. Орчин үед эрэгтэй эмэгтэй хүний аль алинд бусадтай харилцах, нээлттэй байх, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх шаардлага адилхан тавигдаж байгаа билээ.
Коллежийн оюутнуудаас хоорондоо үерхдэг залуучуудыг хамруулсан судалгаагаар эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь нөгөөдөө бодол санаа, сэтгэгдлээ бүрэн нээж чаддаг тухайгаа илэрхийлдэг гэсэн нь дээрх хэм хэмжээ аль хэдийн бүрэлдсэнийг илтгэж байна.
Гэхдээ л эмэгтэйчүүд зарим нэг санаа зовж байга...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
хана
Бичсэн: xvv
|
өндөр, нам хананууд
өөрийг минь тойрон байдаг
би өөрөө мужаан
бишгүй олныг босгоно
тойронд байгаа бусад ч
тоймгүйг захиалж бариулна
хар чулуун өндөр хэрэм
хаалт болохооргүй цаасан хана
зузаан нимгэн олон хана
зурж сийлж олныг л босгожээ
өрүүлж, угсруулж өчнөөнийг босгуулжээ
энд нэг хэрэм
тэнд нэг хана
нураахыг хүсдэг ч чадахгүй нь ч
нураалгахыг хүсэхгүй ч ганхах нь ч
ган төмөр хатуу нь ч
гавих юмгүй сараалж ч байна
ганцхан том хэрэм босгоод
гаднаас ч дотроос ч түгшээхгүй
гав ганцаараа суумаар
элдэв олныг босголгүй
эвдрэшгүй ганцыг л босгочихмоор
харагдахгүй сонсогдохгүй м...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
Мөсөн хүн
Бичсэн: xvv
|
мөсөн хүн
мөнхөд хүйтэн
мөлийсөн тунгалаг
хайрах нь хүйтэн
хахир жихүүн
хөдлөшгүй цэвдэг
хүйтэн баримал
би мөсөн хүн
хайлахгүй биз
хагарч магадгүй
хэзээ ч ойлгохгүй
мөсөн тархи
царцмал зүрх
гэсээд хөлдөх бүртээ
тэсгим хөлдөнө, улам л
хагалуулаад коктейлэнд
хайлаад наранд
гэсвэл урсчихна
хайлмагтвал халтартчихна
хүйтэндээ л байх уу
хөвөх үү, жүнзэнд
...
...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
Эрэгтэй хүн өөрийгөө бурхан шиг хүн гэж хүндлэгдэж явахаас илүү сайхан санагдах зүйл гэж байх уу?
Бичсэн: baasandorj
|
Би саяхан гэр бүлийн радио 104,5 ФМ ээр "үдийн цай" хөтөлбөр сонсож байлаа л даа. (Одоохондоо би эхнэргүй ч гэсэн миний сонсох дуртай нэвтрүүлэг) Өдөр бүр гэр бүлүүдэд тулгардаг ээдрээтэй асуудлуудыг хөндөж сонсогчидтойгоо ярилцаж санаа бодлоо солилцоцгоодог юм. Тэгсэн нэг айлын эзэгтэй яриж байна. Би нөхрөө бурхан иг хүн гэж хаана ч хэлнэ. Яагаад гэвэл миний нөхөр намайг хайрын дээдээр хайрладаг. Элдэв нялуун үг хэлж эрхлүүлдэггүй ч гэсэн дээ түүний хайр намайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эхнэр болгодог. гэж яриж байна. Хүмүүсээ ямар сайхан харьцаа вэ энэ. Эрэгтэй хүн өөрийгөө бурхан...
|
Сэтгэгдлүүд (
4
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
ФРАНЧАЙЗИНГ ЯАГААД СОНГОДОГ ВЭ?
Бичсэн: baasandorj
Компаниуд цаг хугацаа, хүмүүс, мөнгө гэсэн гурван гол шалтгаанаар франчайзингийг сонгодог байна. Өнөөдөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бизнесчүүдэд тохиолдож байгаа анхны бэрхшээл бол хөрөнгө мөнгө байдаг. Харин франчайзинг нь өрөнд орох эрсдэл, энгийн хувьцааны зардалгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг компаниудад олгодог байна. Франчайзын эрх хүлээн авагчдын хувьд нэгжийн түвшинд анхны хөрөнгө оруулалт шаарддаг боловч, хамгийн бага хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж олгодог. Түүнчлэн франчайзын эрх эзэмшигч биш, харин франчайзингийн эрх хүлээн авагч нь маш олон төрлийн үйлчилгээг...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХАД ТУС БОЛОХ 10 ЗӨВӨЛГӨӨ
Бичсэн: baasandorj
Доор эмхтгэн орчуулсан бичил зөвөлгөөг 25 жил ном зохиол бичсэн арвин туршлагатай хэл судлаачийн блогоос хөрвүүлэн эмхтгэж байснаа сонирхуулья.
НЭГ. Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах
Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм. Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид анзаардаггүй. Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал, илүү бүтээлч сэтгэж чадах юм. Үүнийг “гурав дахь нүд/билэгийн нүд” буюу “төсөөлөн бодох ба эргэн санах нүд” гэж нэрлэх болжээ.
ХОЁР. “Шавар зуурах” буюу “Мөр гаргах”
Эхлээд бичсэн нооргийг “шав...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-03-19
-
Кирилл үсгийн зөв бичгийн дүрэм
|
Зөв бичих дүрэм Монгол хэлэнд зөв бичих ерөнхий ба тодорхой хоёр дүрэм байдаг. Ерөнхий дөрвөн дүрэм байдаг ба тодорхой нэлээд олон дүрэм бий. Тодорхой дүрмүүд зөрчилдсөн үед ерөнхий дүрмийг баримтлан бичих ёстой......
|
Сэтгэгдлүүд (
18
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|