Миний гэгээн өдрүүд
.
2009-02-27
-
Бичсэн: xvv
|
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд
Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...
Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...
...
...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-27
-
амлахгүй
|
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг
Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг
Өөрөө би ч тэдний л нэг
Талын цэцэгс олон
Таалагдах нь ч бас зөндөө
Үнэнч байна гэж амлахгүй
Өөрөө чи л баландаа мансууруул
Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо
Өөр тийш нь бүү нисгээрэй...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-24
-
Сайхан шинэлээрэй :-)
Бичсэн: xvv
|
Идээ ундаа элбэг, хотол олноороо
сар шинэдээ сайхан шинэлээрэй
Ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан,
төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх
од хийморьтой байж ихийг бүтээж жарган суухыг
хүсэн ерөөе!
|
Сэтгэгдлүүд (
13
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-23
-
Миний iPod :)
.
2009-02-23
-
|
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу Гавал минь салах нь, өвдөж байна Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л... Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу Хүлээгээч, дахиад түр... Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй... Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна Ү...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-23
-
iPhone болон iTouch дээр линукс
|
Ямар ч байсан болох юм байна. Төслүүд эхлээд явж магадгүй байгаа юм байна. Өмнөх бичлэгт бас буруу ойлгож байсан байна...
Англи хэл дээр зарим мэдээллийг доорх блогоос авч болно. Өөр илүү мэдээлэлтэй хүн байвал мөн ирүүлээрэй
http://linuxoniphone.blogspot.com/
|
Сэтгэгдлүүд (
7
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-22
-
Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг
|
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа: Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ... Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа... Харин яг энэ нийтлэл д...
|
Сэтгэгдлүүд (
10
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-20
-
зүрхлэхгүй нь
|
Нар туссан дэлбээ шиг rnНавчинд тогтсон шүүдэр шиг rnЧи тийм л эмзэг rnЧи тийм л ариухан rn rnХүрэх төдийд гэмтчихмээр rnҮлээх төдийд уначихмаар rnЗориглож хүрч чадахгүй rnЗогсож би харсаар... rn...ууршуулчихмааргүй rn rn rn
|
Сэтгэгдлүүд (
4
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-19
-
На пути к сердцу
|
10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав
Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ.
Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм миний хув...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
Надтай бүжиглээч...
|
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр
Цав цагаан даашинзтай чамайгаа
Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе
Огцом цоглог аянд урья
Омголон бүсгүй минь надтай бүжиглээч
Бусдын нүднээс харамлан гайхуулж
Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе...
Надтай бүжиглээч...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
Эзэн чинь баймаар
|
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...
Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар... ...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
чөтгөр чарладаг...
|
Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж
Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж
Авсанд нь бүгдийг хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж
Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...
...
|
Сэтгэгдлүүд (
7
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
My love
|
Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна
Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж
Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж
Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө
Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч
Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ...
Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл...
Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд...
An empty street, an empty house
A hole inside my heart
I'm all alone, the rooms are getting smaller...
...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
Намар шиг...
|
Нэрийг нь мэдэх зүсийг нь таних ч танихгүй бүсгүй чи
Нэг мэдэхэд гуниг төрүүлж бодолд оруулна
Хаа нэгтэй чи минь алхаж яваа байх
Хавь ойроо цацруулан гэрэлтүүлж яваа байх
Харин миний энд бүүдгэр манантай л байна
Хаашаа ч гарцгүй хана намайг тойроод
Хааяа хааяахан гуниглаад суудаг болчихож
Намар болоод навчис унах шиг
Надаас чамайг холдон явснаас болоо юм уу
Өөрөө би ингээд сууна гэж мэдээгүй байсан юм
Өнөөдөр чамайг мартчихсан сууна л гэж санасан
Өөр нэгэнд дурлаад дуулж явна гэж бодсон
Үргэлж бодоод санаж дурсах хугацаа ч байгаагүй
Үргэж холдохыг хичээсэн ч чадахгүй нь
Өөрөөс чин...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
яв эсвэл ир
|
Зүүдэнд ирээд байдгаа больчихгүй юм уу та Зүгээр байлгаж болдоггүй юм уу гэмгүй байхад Орой үдэш зөвшөөрөлгүй зүүдэнд ирээд байдаг Одоо чи ер нь хэн юм бэ Ядаж байхад нимгэн нойтон хувцастай Ялдам аашилж үсээ дэлгэн эрхлээд Үүрд ч хамаагүй илбээд баймаар торгон Үнэр нь согтоож ховсдоод байдаг шидтэн Үнэгчлэх зүүдэнд ирээд байдаг гүнжтэн минь Өөрөөс минь жаахан холхон байгаад өгөөч Үгүй эсвэл үргэлж хамт байгаач Үүрийн зүүдэнд л ирэх чинь тамлаж байна намайг Үүл манан дунд төөрчихсөн Өөрийгөө би олохоо байчихаад байна... I'm sitting in here in a borring room It's just another rainy sunda...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-16
-
Ирээдүйн аав, ээж болон шинэхэн аав ээжүүдэд зөвлөх нь..
Энэ зөвлөгөө нь ирээдүйн ээж, аав болох залуус болон саяхан ээж аав болсон бүх хүмүүст хандаж байгаа гэдгийг анхаарна уу. За олон таван үгээр яахуу шууд зөвлөгөөгөө эхлээд эхлээд явчий. Одоо гадуур аймар утаатай байна ш дээ тэ. Тэрэнтэй холбоотой зөвлөгөө.
Зөвлөгөө 1. Хэрвээ хүүхэдтэй болхоор төлөвлөсөн бол намар битгий жирэмсэн болоорой. Учир нь жирэмсний эхэн үеийн зулбалт утаатай холбоотойгоор өвлийн саруудад маш их байдаг гэж байсан. Тийм болхоор тооцоотой байх нь хамгийн эхний зөв арга хэмжээ шүү.
Зөвлөгөө 2. Дараагийн алхам бол эхнэр тань жирэмсэн болсон л бол зун ч бай өвөл ч бай шууд хө...
|
Сэтгэгдлүүд (
9
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-14
-
өөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв
|
Кетчупээс будаа идэв https://ketchup.blogmn.net/20222/ эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв... Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж болох байх...
|
Сэтгэгдлүүд (
11
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-14
-
Хайрын өдрийн мэнд!
Бичсэн: xvv
.
2009-02-13
-
500 орчим юникод Монгол тиг
|
Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!
Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай.
Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай.
Windows үйлдлийн системд зориулсан суулгац хувилбар
Татах:
Хөнгөн хувилбар (180 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_light.exe
Бүтэн хувилбар (500 орчим фонт): U...
|
Сэтгэгдлүүд (
206
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2009-02-13
-
Цагаан сар
За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү. Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:
... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал их ордог, ...
|
Сэтгэгдлүүд (
3
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|