Миний гэгээн өдрүүд

. 2008-11-14 - Openoffice.org 3.0 Монгол хэлээр + Алдаа шалгагч 100% ҮНЭГҮЙ!

Бичсэн: xvv Ангилал: Монгол софт
Нэмэлт шинэчлэл: Энэхүү нийтлэл дэх Монгол хувилбар нь хуучирсан байж болох тул та илүү шинэ хувилбарыг татах талаар амарчилсан видео бичлэгтэй зааврыг энд дарж орж үзэх боломжтой.









ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээр гарлаа.

Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.

Татаж авах: http://www.openmn.org/mn_download/OOo_3.0.0_Win32Intel_install_mn.exeэсвэл эндээс: http://www.mediafire.com/?c...
Сэтгэгдлүүд ( 68 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-13 - iPod-оо яаж засах вэ?

Бичсэн: xvv Ангилал: Мэдлэг
iPod чинь ямар нэгэн байдлаар асахгүй байна уу? Хэрхэн засах вэ? гэдэг асуултанд хариулах гээд үзье.

Хэрэгтэй зүйлс:
1. USB компьютерт залгадаг залгуур. (Хуучны iPod-уудад Firewire залгуур байж болно)
2. Интернетэд холбогдсон компьютер.
3. iTunes програмын сүүлийн хувилбар суусан байх.

Хамгийн эхлээд таны iPod ямар загвар вэ?

Ямар ч байсан Restore хийгээд нэг үзэцгээе:

1. Компьютертээ ipod-оо залгана.
2. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
3. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг тоглуулах (play/pause) товчтой зэрэг...
Сэтгэгдлүүд ( 147 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-13 - Хуучны iPod дээр нэвтэрхий толь суулгах

Бичсэн: xvv Ангилал: Бусад
Дараах iPod-ууд дээр туршиж амжилттай болсон: 3G, 4G, iPod Photo, iPod Mini 1G болон 2G Харин дараах iPod-ууд дээр болох ёстой. Бүрэн туршаагүй: 1G, 2G, iPod Color Үүнээс хойших үеийн iPod-ууд дээр болохгүй. Дэлгэцийн агшинууд:



Суулгалт & Татах

Суулгах заавар Windows эсвэл Linux & Mac.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас аваарай: http://encyclopodia.sourceforge.net/en/index.html
...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-13 - iPod 5g, 5.5G хямдхан аргаар зурагтанд холбох

Бичсэн: xvv Ангилал: Видео
Apple-ын өөрийнх нь холбогч кабле Монголд тэр болгон олддоггүй. Олдсон ч үнэтэй байдаг. Тэгвэл таньд нэгэн нууц арга зааж өгье. Үүний тулд таньд жирийн камерны A/V холбогч залгуур байхад л болно.



TV гаралт болон сигнал, өргөн дэлгэц эсэх зэргийг тохируулна. TV Out-ыг Ask дээр тохируулсан нь илүү тохиромжтой. Бас АНУ,  Японд биш бол TV signal -ыг PAL сонгоорой.



За гол хэсэг нь энд байна. Та залгууруудыг дээр харагдаж буй өнгөөр зөрүүлэн залгах хэрэгтэй. Учир нь Apple-ынхан улаан каблеаар видеог дамжуулжээ (стандарт нь шар байдаг). Ингээд шар цагаан дууны гаралтыг мөн зөрүүлж залга...
Сэтгэгдлүүд ( 6 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-13 - iPod 5g, 5.5G-ын 20 тоглоом

Бичсэн: xvv Ангилал: Бусад

Багтсан тоглоомнууд:

Pacman
Cubis
Mini Golf
Mahjong
Tetris
Bejeweled
Solitaire
Sudoku
Zuma
Texas Hold Em
Musika
Lost
Sims Pool
Sims Bowling
Ms Pacman
Vortex
SAT Preps (2)
iQuiz

Хэрхэн суулгах заавар:

1: Дараах файлуудыг татаж авна.
http://rapidshare.com/files/180365602/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part1.rar http://rapidshare.com/files/180381679/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part2.rar http://rapidshare.com/files/180396772/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part3.rar http://rapidshare.com/files/180413202/iPod_20_Games_THIS...
Сэтгэгдлүүд ( 41 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-12 - Youtube саитаас iPod руу видео шууд оруулах

Бичсэн: xvv Ангилал: Видео
Youtube.com сайтаас видео-г mp4 форматаар сайн нарийвлалтайгаар татаж авч болдог. Үүнийг ямар нэгэн байдлаар хөрвүүлэх шаардлагагүйгээр шууд iPod руугаа хуулах боломжтой.

Ингэхийн тулд олон арга байдаг ч нэгэн хялбар аргыг таньд эхлээд танилцуулъя. (Жишээ зааврыг Mozilla Firefox дээр хийлээ. Хэрвээ та Firefox суулгаагүй бол яг одоо энд дараад татаж аваад суулгаарай. Хурдан, аюулгүй дэлхийн номер 1 интернет хөтөч шүү.) Гэхдээ Internet Explorer, Opera гээд ихэнхи веб хөтөч дээр ажиллах болно.

Хэрхэн татах талаар заавар:
Доорх Youtube видео татах гэсэн холбоос дээр хулганыхаа баруун товчий...
Сэтгэгдлүүд ( 17 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-12 - Түлэгдэхэд шууд хүйтэн усанд дүрдэг

Бичсэн: xvv Ангилал: Эрүүл мэнд
Саяхан нэг хамаатны маань ах хөлөө аймар түлсэн. Ширээн дээр байсан халуун цайг хүүхэд нь татаж асгаад түлэгдсэн гэсэн. Эцэг эхчүүддээ гэж хэлэхэд байнга болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Ширээний бүтээлэг татаад дээрээ халуун цай асгах тохиолдол ч цөөнгүй байдаг гэсэн шүү.

За гол зүйлдээ оръё. Ямар нэгэн юманд түлэгдсэн тохиолдолд маш хурдан аль болох цэв хүйтэн усаар шавших, гоожуур тай бол цэв хүйтэн ус түлэгдсэн хэсэг рүү хэсэг хугацаанд гоожуулж, мөсийг цэвэр даавуун алчууранд боож жин тавьдаг гэнэ. Монголчууд бид болохоор барааны саван түрхэх, чихэр түрхэх г.м ямар ч ач холбогд...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-12 - iPod, iPhone, i*-доо үнэгүй програм татаж авах

Бичсэн: xvv

iTunes-ээсээ үнэгүй iPod-доо зориулсан програм, хэрэгсэл татаж авмаар байгаа биз дээ?
Гэтэл Кредит карт байдаггүй ээ, яах вэ? Байгаа нэг нь авчихдаг л байж, гэхдээ АНУ-д байлаа гэж саная, чи Япон хэл дээр авч чадахгүй шүү дээ, =)

Энэ заавар таныг аль ч орны хамаагүй үнэгүй Apple -ын бүртгэлтэй болоход тус болно:

1. Хамгийн эхлээд аль орны бүртгэлтүй болохоо сонгоно. Үүний тулд iTunes-ээ нээгээд доор байгаа улс сонгох сонголтыг ашиглана.
2. Хуудас ачааллаад дуусмагц тухайн сонгосон хэл дээрх Apple-н худалдаа руу орно. Эндээс хуудасны баруун доод хэсэгт байгаа  "Top Free App" хэсгээс ямар нэг...
Сэтгэгдлүүд ( 39 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-23 - Хишигсүрэн гэдэг хамаатнаа хайж байна.

Бичсэн: xvv

1980 оны үед Сэлэнгэ аймагт төрсөн Цэрэндоржийн Хишигсүрэн (Овог нь өөр ч байж магадгүй.) гэдэг эмэгтэйг таних мэдэх хүн байвал xvv@blogmn.net хаягаар холбоо барьж туслана уу! Манай төөрөлдсөн үеэл эгч юм байна. Олж уулзахсан гэж бодлоо. Бас болж өгвөл цааш нь олон хүнд тарааж өгнө үү!

 

Баярлалаа.

Сэтгэгдлүүд ( 2 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-23 - Блог

Бичсэн: xvv Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат

Блог буюу Веблог. Web+log=Weblog=>Blog

Блог гэдэг нь интернет тэмдэглэл гэсэн утгатай Англи үгнээс үүсэлтэй үг юм.

Блог нь мэдээ мэдээлэл, хувийн өдрийн тэмдэглэл, мэдлэг, дуу хөгжим, видео, фото зураг гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг бүлэг хүмүүст зориулан бичиж нийтлэдэг веб сайтууд юм.

Хамгийн гол нь энэ веб сайтуудыг ямар нэгэн компьютерийн мэргэжлийн хүн биш энгийн хүн хэн ч гэсэн блог түгээгч (blog hosting) сайт руу ороод өөрөө маш амархан хийж, ажиллуулж үнэгүйгээр ашиглах боломжтой тул та ч мөн өөрийн гэсэн веб сайттай болох ...

Сэтгэгдлүүд ( 4 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-20 - Солонгос эмнэлэгийн реклам биш шүү

Бичсэн: xvv Ангилал: Өдрийн тэмдэглэл
UB Songdo чинь тасарцым байна. Манай эмнэлэгүүдээс холоо тасархай юм байна. Үзлээ, харлаа, мэдэрлээ, биширлээ. Солонгос, хужаа гэхээр л муулаад, миалаад голоод явсан хүний толгой доторх өнөөдөр шууд 180 хэм эргэв. Үнэхээр харамсалтай юм даа. Манайхан өөрснөө яагаад иймэрхүү ганц гайгүй эмнэлэг байгуулчихаж чаддаггүй юм болоо... Бүүр ядаж тал шиг нь... Уйлмаар л санагдахын... Ийм эмнэлэгт ингэж төлөөд үзүүлэхээс ч яахав... Ер нь тэгээд ийм хэмжээнд гадны ер нь ийм сайн хөгжсөн, сайн технологитой, өндөр зэрэглэлийн салбарууд нь орж ирж манайхан тэрнээс суралцаж, өрсөлдөж хөгжих ёстой юм байна да...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-17 - Бас л баларсан явдлууд...

Бичсэн: xvv Ангилал: Өдрийн тэмдэглэл
Намайг тойроод л баларсан явдлууд л өрнөсөөр л байна...

...Саяны сонгуулиар нэг юм болсын... Гэр бүлийнд доторх асуудал л даа... Бодохоос уур хүрээд байхын... Ээж бас заримдаа дэндүү дураараа... :(

...Ямаанд 5000 төгрөг өгөөд байна гэнээ. Хүнд нь 3000-ийг өгчөөд ямаанд илүү өглөө гээд ямаатай барьцсан хүмүүс баахан байх... Гэтэл яав? гэтэл гэтэл... Ямаа бол өвсийг үндсээр нь идээд бэлчээр сүйтгэж цөлжилт үүсгэдэг амьтан гэжүгаа... Тэгэхээр ямааг өсгөх = Бэлчээрээ сүйтгэж цөлжих гэдэгтэй тэнцэж байна. Тэрнийг хурдлуулсныхаа төлөө мөнгө авна... Энэ хэнд ашигтай юм болоо? Лав л Монголчууда...
Сэтгэгдлүүд ( 5 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-16 - Өө харамсалтайен...

Бичсэн: xvv Ангилал: Чөлөөт цаг
"Цэцгийн хүлэмж" киноны Мина амиа хорложээ гэнээ. Баларсын... Харьцуулаад бодсон чинь Монгол эмэгтэйчүүд маань асар хүчирхэг, биширмээр санагдаж байна шүү...

Time сэтгүүл дээр 'Солонгосчууд одуудынхаа амиа хорлолтоос айцгааж байна' гэсэн нийтлэл гарчээ. Түүн дээр бичсэнээр Солонгосчуудын хувьд Choi Jin Sil бол Америкийн алдартай жүжигчид болох Julia Roberts, Angelina Jolie-оос илүү алдартай байсан гэжээ. Бараг л үндэсний жүжигчин гэгдэх Choi Jin Sil хэмээх авъяаслаг жүжигчин маань өнгөрөгч долоо хоногт буюу 10/02-нд 39хөн насандаа өөрийнхөө амийг хорлон нас баржээ. Монголчууд түүнийг "Цэцгий...
Сэтгэгдлүүд ( 8 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-16 - Яст мэлхий нь бага насны хүүхдэд аюултай

Бичсэн: xvv Ангилал: Эрүүл мэнд
Хүүхэддээ эцэг эхчүүд бүгд л хөөрхөн амьтан авч өгч баярлуулахыг боддог шүү дээ.Гэхдээ тэдэндээ зөв амьтанг нь сонгоход дараах зөвөлгөө туслана гэдэгт найдаж байна.
Яст мэлхий нь хэдийгээр удаан хөдөлгөөнтэй хор уршиггүй мэт санагдаж байвч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг судлаачид тогтоосон байна.Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр амьтадаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл, яст мэлхий зэргийг тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of Pediatrics зөвлөсөн байна.
Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт бичил биетийг тэ...
Сэтгэгдлүүд ( 10 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-13 - «Монголын төмөр зам + Цахилгаан тээвэр = Хайр»... бишээ...

Бичсэн: xvv
Микагийн блогоос УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу??? бичлэгийг уншаад бодлоо л доо... Та юу гэж бодож байна?

Уг нь төмөр замаар цахилгаанаар явдаг хөнгөн Японд байдаг шиг газар дээр явдаг цахилгаан тэрэг (хурдан галт тэрэг шинкансэн биш шүү) байж болмоор юм шиг санагддаг. Одоогийн төмөр замаа ашиглаад дундаа олон буудалтай болгоод хэдэн тийм хөнгөн цахилгаан тэргүүд Японоос аваад тавиад хийчихвэл болмоор юм шиг л санагддаг...
Энэ Японы цахилгаан тэрэг бол Троллейбус+Галт тэрэг маркийн юм юмуу даа... Тийм юм чинь уг нь манайхан өөрснөө троллейбус хийгээд байгаа юм чинь Тө...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-13 - Хөөрхөн кино

Бичсэн: xvv Ангилал: Чөлөөт цаг
Энгийн амьдралтай, богино хэмжээний драмын кино. Их таалагдсан. Саяхан https://sancho.blogmn.net/16352/ эндээс татаж аваад дахиж үзээд догдлоод гсн хэхэ. Нэг их утга санаа агуулсан зохиолтой биш ч гэсэн хөгжилтэй, дажгүй кино. Болдоогийн байж байгаа нь надтай лаг төстэй санагдсан болохоор ;) Тэгээд Учралд тоглосон охин мааааййййр их таалагддаг болохоор үзчээд дахиж үзмээр санагдаад гсн. хахаха
Лаг мөрөөдлийн кино, хөөрхөн. Тэхдээ киноноос утга хайж, аймар утга учрыг нь ойлгох гэж үздэг хүмүүс бол үзээд дэмий байх. Хөржилтэй, инээдмийн, хайр дурлалтай кинонд дуртай хүмүүс заавал үзээрэй. Айм...
Сэтгэгдлүүд ( 4 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-03 - Бодрол

Бичсэн: xvv
;) Лаг бодролтох гэж байна гэж бодож байна уу? :D Үгүйээ :P
Бодрол блог (буюу хуучин www.bodrol.com ) http://www.bodrol.org нэртэй болоод эргэж иржээ гэж... Бодрол блогийг хэрэв мэдэхгүй хүмүүс байдаг бол миний мэдэхээр Монголын хамгийн анхны блог байх... Олон ч хүн дуртай байхаа :) Би лав дуртай...
Аа тийм хадуурчихсан явж байна... Тэгээд энэ бичлэг яг миний загатнасан газар маажсан байсан тул та бүхнийг уншаасай гэж бодлоо...
http://www.bodrol.org/?p=452 энэ холбоосоор ороод уншаарай.
Цензур тавьж тийм байдлаар блогийг бичиж болохгүй гэж хэлээгүй, би ч өөрөө дэмийрээд л сууж байдаг... Ха...
Сэтгэгдлүүд ( 8 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-25 - Жаргаад л байж л байна :D

Бичсэн: xvv Ангилал: Өдрийн тэмдэглэл
http://shbaatar.blogspot.com/2008/09/blog-post_15.html иймэрхүү юм болоод л байна. Тэгтэл би гсн :P

...Аа нээрээ би хэлээд л байсан, битгий тийм сүү уугаарай гээд л ;) Тэр нөгөө Yili ч билүү сүү л лав хортой болох нь батлагдсан байлээ. Бусад нь ч гэсэн ялгаагүй байгаа байхөө... ( http://haridsuugaamongol.blogspot.com/2008/09/blog-post_25.html ) Аймар байгаа биз дээ? :((
 
...үнэндээ ч манай дотоодын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч бас л асар бүрхэг л дээ. Хөгжүүлмээр л байдаг... Уг нь нэг жижигхэн сүүний үйлдвэртэй болмоор зүгээр л санаа төдий зүйл дотор байгаа юм л даа... Зари...
Сэтгэгдлүүд ( 10 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-22 - Apple Macintosh компьютер дээр хэрхэн Windows суулгах вэ?

Бичсэн: xvv Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат

HOWTO Install Windows XP on MAC with Boot Camp

Саяханы нэг өдөр Mac үйлдлийн систем суусан Intel based зөөврийн компьютерт Windows XP суулгасан юм. Суулгасан дарааллыг энд тавьж байна. Ажилыг товчхон хэлвэл : (1) Одоо байгаа үйлдлийн системийг Mас OS X Leopard болгон сайжруулах, (2) Windows суухад зориулж хатуу дискийг хуваах, (3) Windows үйлдлийн системээ суулгах, (4) Windows -д зориулсан driver-үүдийг суулгах, (5) Boot (Суусан байгаа үйлдлийн системүүдийн сонголт) сонголт болон бусад ажлууд.

--------------------------
Ажлын систем :
- MacBOOK
- Intel Core 2 Duo processor
- OS : T...

Сэтгэгдлүүд ( 13 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-21 - Яаж iPod руугаа видео оруулах вэ?

Бичсэн: xvv Ангилал: Видео
Хэрвээ нэгэнт компьютер дээрээ татаад авсан байгаа flv эсвэл avi, mpg гээд бусад компьютер дээрх видеог хөрвүүлж оруулах бол доорх програм таньд туслана. Үнэгүй програм ;) ТАТАХ Програмыг татаж аваад видеогоо хөрвүүлээд, iTunes ашиглаад л видеогоо оруулчихна.


  2008-11-15-нд нэмж засав...
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Хуудас: 45 » Нийт: 59
Өмнөх | Дараагийн