Миний гэгээн өдрүүд
.
2008-04-18
-
Яах вэ байз...
|
Амьдралын яг нэг шийдвэр гаргах үе дээр ирчихээд, бас яагаад ч юм нэг л энерги дутагдаад урагшаа алхаж өгдөггүй, ядаж байхад янз янзын саад... Саад ч гэж дээ шалтаг гарч ирээд би зугтаад л байдаг... Сонголт.., нэлээд хариуцлагатай сонголт. Одоо болтол эргэлзсээр, бас айсаар, толгой дотор эргэлдээд л... Хаашаа явах вэ? ... ...Нөгөө мод тарих гээд худлаа ярьчихсан мөртлөө асуух ёстой хүн рүүгээ утсаар яриагүй л явна. Өнөөдөр харин утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Маргааш бас явчихаад ирнэ... Өглөө эрт босно, ингэсгээд унтана... Модоо ч тарья, бусдыг нь ч бас, бүгдийг нь амжуулах хэрэгтэй....
|
Сэтгэгдлүүд (
10
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-04-15
-
Lemon Tree
.
2008-04-10
-
Өмнөх бичлэгийг уншсан уу?
|
Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(
Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна :
гэнээ.
Мэдээг www.mail.mn -ээс
Гаалийн хяналт шалгалтыг чангатгах, гар аргаар алт олборлохыг хориглох болоод уурхайнууд дээр хөндлөнгийн хяналтыг чангатгах, чанартай өндөр зэрэглэлийн цөөн уурхайг ажиллуулах, энд тэндгүй нүх ухаж байгаа болсон болоогүй жижиг уурхайнууды...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-04-07
-
Битгий ирээрэй...
|
Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;) Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал... Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....
|
Сэтгэгдлүүд (
25
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-04-03
-
Дон
|
Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...
Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг
гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.
...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-04-03
-
Чи яаж уншиж амждаг байнаа?
|
Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад ...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-30
-
Бурхан өршөө! Дарь-Эх өршөө!
|
https://xvv.blogmn.net/12576/ - Энийг үзээгүй хүмүүс байвал дахиад зөвлөмөөр байна. Үзээрэй... https://xvv.blogmn.net/11620/ Дээрх бичлэгүүд дээр ярилцаад,. бас зарим талаар бодол өөрчлөгдсөн болохоор дахин энэ талаар төрсөн бодлуудаа, болоод бусад зарим зүйлийг бичмээр санагдчихлаа... Эртүүд Юкигийн блог дээр Нүгэл, уламжлалт дом зэргийн талаар ярилцаж байсан юм. Саяхан бас Тэмүүжингийн блог дээр Мухар сүсгийн талаар ярилцсан... (яг бичих гэсэн чинь найруулга, юунаас хаанаас эхлэх нь нэг л эмх цэгцэнд орж өгдөггүйээ... Жоохон нуршуу, сонин л болох шинжтэй... Гэхдээ таныг аль болох залхуурал...
|
Сэтгэгдлүүд (
4
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-24
-
Хараал идэг :-(
|
Бээжингийн олимпын лого хэрхэн бүтсэн бэ?
Цээжин дотор бөөн хар юм бөглөрчихөөд нэххх сонин болчихлоо...
http://news.gogo.mn/r/21703 энийг ороод унш даа энэ одоо юу вэ? Арай ч дээ? "Төр ард түмний төлөөлөл" юм бол бид ингэж бодож байгаа гэж үү? Тэгвэл ингэж амьд явахаар нээрээ үхцэн ч яахав... Үнэхээр... Яадын би бухимдагч,тэнэг хүн... арай ч дээ... Ард түмнээ доромжлоно гэхэд энэ үнэн бол арай дэндэж байнааа... Гадаад "хэргийн" яамны өмнө жагсы......
|
Сэтгэгдлүүд (
58
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-24
-
Web Designer-ууд болон блогийн загвар засах сонирхолтой хүмүүст
|
Энэ жижиг скрипт та бүхэнд хэрэг болох байх гэж бодож байна. Миний веб сайт, эсвэл блог ийм ийм горимоор үзэхэд тохиромжтой гэж битгий бичиж байгаарай. Яагаад гэвэл зочин тань таны вебийг үзэх гэж дэлгэцийн горимоо солино гэж үү? Энэ javascript бөгөөд дэлгэцийн өргөнийг шалгаад 800-аас дээш бол style_l.css гэсэн style sheet-ийг , хэрэв бага бол style.css -ийг идэвхижүүлэх юм. Веб хөтчийн күүкийд resolution='over800' гэсэн утгыг хадгалана. Мөн хүсвэл күүкийнд бусад утгуудыг оноож болно. Мөн цэнхэрээр PHP-тэй холбож ашиглах жишээ байгаа. Хураангуй хэлбэрээр: Дэлгэрэнгүй хэлбэрээр: ...
|
Сэтгэгдлүүд (
9
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-24
-
Яруу "найрах", "найрагдах" ину...
|
Саяхан миний өдтэй бичгийг задалсан Самрын цагаан идээ шиг гарыг чинь магтъя Яг энэ эгшиглэнт мөрүүдийг уншиж буй Яруу сайхны туйл нүдийг чинь үнсье Чиний уруул миний шүлгэнд уярахдаа Дурлалын завины хэлбэрийг олон мишээгээд Чиний зүрх зөгий өлгийдсөн согоон сүмэн цэцэг шиг Чимээгүй шөнийн уртад догдлонхон булиглаасай Ухаангүй хайртай байсан тэр залуу Уг нь яг одоо хажууд минь байна Гэвч хайр нь, гэнэн ааш нь нисчихсэн Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан Танихгүй ээ одоо би түүнийг Тамхи л хааяа үнэртдэг, хайр үнэртдэггүй Нар яаж жаргадагийг мэддэггүй Навч яаж хагдрахыг анзаардаггүй Сартай на...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-22
-
Web programmer-уудаас тусламж...
Бичсэн: xvv
|
Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...
|
Сэтгэгдлүүд (
7
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-15
-
Интернет сонин - 2008
|
Анх удаагаа энэ сониныг олж уншлаа. Ерөнхийдөө Ардчилсан маркийн улс төрийн сонин юм байна. Нэлээд их нийтлэлүүд, Монголын улс төрийн тулгамдсан асуудлуудын талаар бичсэн нийтлэлүүдийг янз бүрийн интернет эх сурвалжуудаас цуглуулаад нэг дор эмхтгээд оруулчихдаг нь амар юм.
Гол нь PDF хэлбэртэй татаж аваад унших боломжтой тул их дажгүй санагдлаа.
http://esonin.pbwiki.com/ -Нүүр хуудас нь.
http://esonin.pbwiki.com/changes.php - Сонины дугааруудыг татаж авч унших нь.
"Мундаг эрдэм номтой, ухаантай хэн нэгнээс үлгэр жишээ авч, үгийг нь зээлж, сайн зүйлийг нь авч болно. Харин хэн нэгнийг шүтэ...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-11
-
Дэлхий намайг тойрч эргэдэг
|
Би алдаж явжээ гэж... Би яг энэнд итгэдэг юмаа. Итгэх ч гэж угаасаа тийм байдаг л болохоор. Харин зарим зүйл дээр алдаж явжээ. Санаснаар болдоггүй юманд хааяа бухимдаад л, болохгүй байна энэ тэр гэж бичээд л... Одоо харин ойлголоо НУУЦыг олчихлоо. Баярлалаа bayasum. Мэдээж их хүсэж байна гээд ангайгаад хэвтээд байвал хүсэл биелэх нь юу л бол. .. Надад нэг хүн үүнийг хиймээр байна... ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй байна гэхдээ хийж л таараа, гэж хэлж байсан. Тийм шүү дээ ингэж бодсон юм бүгд биелдэг. Зарим нэг юман дээр маш их хүссэн мөртлөө биелээгүй ч юм шиг санагдах үе байдаг. Жишэ...
|
Сэтгэгдлүүд (
8
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-09
-
Баярын мэнд хүргэеэ!
|
Эрхлээд эрхлээд ханашгүйяа
Элбэрэлт хайрт ээж минь
Хайрлаад хайрлуулаад ханашгүйяа
Хамгаас хайртай эгч минь
Үзээд үзээд ханашгүйяа
Үргэлж хөөрхөн инээмсгэлнээ
Үнсээд үнсээд ханашгүйяа
Үнэхээр энхрий эмэгтэй чи минь
Уншаад уншаад ханашгүйяа
Ухаант блогчин бүсгүйяа
ай хөө зээ хөө
Баярын мэнд хүргэе!
|
Сэтгэгдлүүд (
5
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-05
-
Мод тарьцгаая тэгэх үү?
Бичсэн: xvv
Ангилал:
Бусад
|
Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа... Үнэ...
|
Сэтгэгдлүүд (
4
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-05
-
Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг
|
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь )
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асу...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-03-01
-
Зүгээр л...
|
Яагаад ч юм буриад дуу, буриад охидууд таалагдаад байдаг юм :-p Буриад зон гэж
Цаашаа хадуураад http://news.banjig.net/news-11133.html санаандгүй уншив... Ийм сайхан газрууд зөндөө, гэвч бид хайрлаж чадаж байгаа юм болов уу даа... Жилээс жилд л хөгшдийн ярианаас л сонсох зүйл л үлдээд байгаа мэт...
http://www.biirbeh.com/modules.php?name=News&new_topic=51
За ийшээ ороод Sienna-ын хүүхэлдэй гээд зохиолыг уншаарай. 1-ээс нь эхлэхээ мартав... Шөнө ганцаараа бол уншаад дэмий байх шүү... Үүүүнэн гоё бичдэг бүсгүй...
бас...:
Э.Үржинханд : Монголоо алд...
|
Сэтгэгдлүүд (
14
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-02-29
-
Та амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?
Бичсэн: tegshee
маш олон хоног блогоо бичэлгүй тасалдаад зав гарсангүй. Би банжиг дээр блог нээгээд тэрүүндээ жоохон анхаарлаа хандуулаад за за нээх олон зүйл нуршаад яахав.
Бидний амьдрал асаад унтрах тийм хоромхон юм. Энэ ганц тохиох амьдалдаа сайн сайхан аз жаргалыг өвөртлөн амьдрана гэдэг ямар их аз жаргал бэ? Бид амьдралдаа сэтгэл хангалуун байхгүй байхын аргагүй билээ. Нэг сайхан үг байдаг. Тэр бол байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдрах. Байгаа юмандаа. Би бол надад байгаа хувцас нүүр царайндаа сэтгэл хангалуун байдаг. Учир нь бурхан надад энийг л өгсөн. Би илүү ихийг хүсээд яах юм бэ? Тийм биздээ. Ма...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-02-27
-
Асаррр Асуудалтай буюу Монгол үсэг арзайх
|
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер , Arial Mon фонт хэрэглэсээр л байна уу. Тэгвэл энэ асуудал танд хамаатай. Үгүй бол унших шаардлагагүй дээ.
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер (Monkey), Arial Mon фонт нь одоо дэндүү хоцрогджээ. Бусад сайт дээр бичихэд арзайн, өөр компьютер дээр очихоороо асуудал үүсдэг...
Одооноос Windows XP-д өөрт нь байдаг Монгол гарын драйвераар бичиж байхыг зөвлөх байна. https://www.blogmn.net/dusal/2008/2/11593/ хаягаар ороод зааврыг нь уншаарай. Уншихаас залхуурвал доош нь гүйлгээд видеог нь...
|
Сэтгэгдлүүд (
15
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2008-02-19
-
Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)
|
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...
www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.
Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|