Миний гэгээн өдрүүд

. 2008-01-25 - Номын сангаа бэлдэнээ.

Бичсэн: xvv Ангилал: Хүмүүжил
http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард...
Сэтгэгдлүүд ( 2 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-25 - ... боломжтой болов уу?

Бичсэн: xvv Ангилал: Бодрол
эхний бичлэгийн үргэлжлэл...

Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа.
Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр...

10 нөхрийн жишээн дээр ярья.
2 нөхөр гадаадаас хортой ...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-25 - Үйлийн үр

Бичсэн: xvv Ангилал: Бодрол
ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.

Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-24 - Нэг өрөөнд

Бичсэн: xvv Ангилал: Хувийн
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.

Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё.
Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ.
Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой.
Харин 2 нь там...
Сэтгэгдлүүд ( 1 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-22 - Урьж байна.

Бичсэн: xvv
За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ.

...
Сэтгэгдлүүд ( 2 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-19 - Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын

Сайн байна уу,

Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ.

Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромж...

Сэтгэгдлүүд ( 32 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-18 - Нэг юм хэлмээр санагдаад байхын...

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын
Би дахиад л хэлмээр санагдаад... хэл загатнаад, дургүй хүрээд байхымаа... бас хүмүүсийг ч гэсэн энэ тал дээр жоохон уриалмаар санагдаад байхын... Миний блог ч яахав нэг их хүн орж уншаад байх биш.
Зарим хүмүүсийн холбоосыг тавихдаа бодолцож тавьж баймаар юмаа... Бас ёс зүйгүй сайтын холбоосыг тавьсан хүмүүсийн холбоосыг авхуулах талаар хүсэлт гаргаж, хэрвээ авахгүй байгаа тохиолдолд битгий тавьж байгаачээ гэж уриалмаар байна.

Шууд шулуухан нүүрэн дээр нь хэлчий тэр нэг витаминжуулаад их олон хүнд уншигдаад мундаг мундаг улс орны амьдрал ахуй бичээд байдаг нөхөр хүмүүсийг гоожуураар витами...
Сэтгэгдлүүд ( 55 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-18 - Ганц амьдраад үхэх юм чинь...

Бичсэн: xvv Ангилал: Бодрол
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...
Сэтгэгдлүүд ( 14 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-15 - Монголын интернет компаниудын хурд хэр вэ?

Бичсэн: xvv Ангилал: Бусад
Монголын интернет сервис провайдер (ISP) компаниудын хэрэглэгчдийн хурдаа шалгасан үзүүлэлтүүдийг харьцуулаад гаргасан нэг ийм сайт олж харлаа. Ерөнхийдөө энэ үзүүлэлтээр харагдаж байгаа байхаа. Компаниуд хэрэглэгчиддээ ийм байдлаар хурдтай интернетээр хангадаг бололтой. Лав миний хэрэглэж байгаа межикнет бодькомпьютер гэж гарч байна. Угаасаа шинэ он гараад хурд нэмэгдээд гоё болсон. Ямартай ч татах (download) хурдаараа тэргүүлдэг л юм байна. Та нарын интернет хурд ямар байна даа?


...
Сэтгэгдлүүд ( 15 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-08 - МИАТ-д дэглүүлж байна даа.

Бичсэн: xvv Ангилал: Хувьсгалын
Монголд нэг хэт даварчихсан хэдэн компани, компани ч гэж тэнд ажиллаж байгаа ажилчид нь яг бид нар шиг л Монголчууд, тэгээд нэг нэгнийгээ дэглэчих юм дөө. Монголчуудаа гэж... Ийм арчаагаа алдсан байх нь арга ч үгүй юм даа, ганцхан хар амиа бодоод байхаар чинь...
Эгч гадаадаас ирж байгаа юм л даа. Тэгсэн онгоц нь замдаа саатсан гээд тосох санаатай хүлээгээд сууж байна. Тэгээд МИАТ-аас цаг лавлах гээд лавлах утас руу нь залгаад залгаад залгаад ...  ...  ... авдаггүйээ. Бодвол уг нь тэр утсан дээр хариулж байх ёстой нэг хүн цалин аваад сууж байдаг баймаар? Байдаггүй бол ядаж нэг жижигхээн програ...
Сэтгэгдлүүд ( 6 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-06 - Энгийн персональ компьютер дээр Аpple Mаcintosh MасOS Х

Бичсэн: xvv Ангилал: Програм софтууд
Энгийн персональ компьютер дээр Applе Mаcintоsh MаcOS X Lеоpаrd ажиллаж байна гэж сонссон уу. Би бол энэ талаар сaя л олж мэдлээ. Ямар нэгэн хийсвэрлэлт г.м хэрэглэхгүй шууд суулгана гэнэ шүү. Суулгах заавар болон асуудлуудын талаар энд дарж манай самбараас заавар мэдээлэл аваарай....
Сэтгэгдлүүд ( 24 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-01-02 - Баярлалаа.

Бичсэн: xvv
Амьдрах хүслэнгийн Батзаяа буюу Энэрэлээс (лам нэрийг нь сольж өгсөн) маань бидэнд ирсэн шинэ жилийн мэндчилгээ. Хэрвээ та "амьдрах хүслэн" хөдөлгөөний талаар мэдэхгүй бол энд дарж уншаарай. Тэгээд бүгдийг нь нэг бүрчлэн бичсэн байна :) Энд нэмж хэлэхэд анх санааг нь гаргасан хүм...
Сэтгэгдлүүд ( 2 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-31 - Шинэ оны мэнд!

Бичсэн: xvv



За шинэ оноо тэмдэглэхээр ээж, аав руугаа явах гэж байна. Бүгдэд баярын мэнд! Баярын мэнд ирүүлсэн найзууддаа бүгдэд нь баярлалаа. Хариу мессеж бичиж баяр хүргэж чадсангүй уучлаарай!

За шинэ ондоо цугтаа, хамтдаа, санаастай хэвээрээ :) Бүгдэд амжилт! Хамтдаа хичээцгээе!...
Сэтгэгдлүүд ( 4 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-28 - Манайхаан! blogmn-ыхаан! дундын чаттай болох уу?

Бичсэн: xvv Ангилал: Янз бүрийн
Дундаа чаттай болох уу? Хүмүүс дундаа чаттай байгаад байсан шүү дээ тэрэн шиг. За ганц blogmn-ыхан гээд яахын ер нь л блогчдын дундын чат шүү энэ. Аваарай!!!





width="200" гэдгийг сольж чатынхаа өргөнийг тохируулаарай.


Миний хажуу талд харагдаж байгаа чат тэр чигээрээ байрлах ...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-17 - Улаан малгайт Зулаанааг хайж байна :D

Бичсэн: xvv Ангилал: Янз бүрийн
Тэнэгтээд л байх юм даа... Амьдрал урсаад л байна. Би гэж тэнэг... Өөрийгөө бодохоос л уур хүрээд байх юм... Юу ч чадахгүй, эрхийн тэнэг, мангар пацан...
...Гэхдээ заримдаа бодохоор бүгд хамаагүй ч санагдана... Зөвхөн өнөөдрөөрөө амьдрах гэж үү? Тэгэхээр адгуус амьтнаас ялгарах юу...
Сэтгэгдлүүд ( 17 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-13 - Түгжээтэй саванд хийгээрэй.

Бичсэн: xvv Ангилал: Эрүүл мэнд
7 хоногийн дотор бараг 10-аад хүүхэд эмийн хордлогоор ирж эмчлүүлдэг юм байна. Эцэг эхчүүд маань анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхэддээ седуксен 10-20ш, димедрол 10ш-ийг уулгаад хордуулчихсан, витамин, даралтны эм гээд л янз бүрийн эм уулгачихаад... Зарим нь аз дутвал амь на...
Сэтгэгдлүүд ( 1 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-13 - Аль нь эхлээд вэ?

Бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө
Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг.
Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид х...
Сэтгэгдлүүд ( 3 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-13 - Хохь чинь л болно шүү!!!

Бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө
Өглөө цайгаа ууж явж байхгүй бол хохь чинь л болно шүү гэнээ.

1. Цөсний чулуу үүснэ.
2. Ходоодны өвчтэй болно.
3. Стрессд орно.

1. Шөнөжин өтгөрч хуралдсан цөсөө өглөө цай ууж гадагшлуулж байхгүй бол хатуураад чулуу болдог гэнэ. Зарим хүмүүс өглөө юм идэхээр гэдэс нь эвгүйр...
Сэтгэгдлүүд ( 11 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-06 - Бадралын блог

Бичсэн: xvv Ангилал: Мэдлэгт дусал нэмэр
Өөр олон олон мундаг хүмүүс байдаг байх, сүүлийн үед олигтой блог хэсэхгүй байсан. Өнөөдөр санаандгүй явж байгаад ойрд ороогүй Санлиг Бадралын блог руу орчихлоо маш их таалагдлаа.

http://bolorcms.com/badaa/index.php?/archives/27-Mongolian-Horde-Concept.html
http://bolorcms.com/...
Сэтгэгдлүүд ( 0 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-06 - Монгол үг, үсгийн алдаа засагч - Бадралдаа амжилт хүсье!

Бичсэн: xvv Ангилал: Монголоор бичих
Хэрвээ та Дусал гарын хөтчийг ашигладаг, эсвэл OpenMN-ыг мэддэг бол, эсвэл зүгээр л Бадаагийн Крилл-Латин-Уникод хөрвүүлэгчдийг мэддэг ашигладаг бол Санлиг Бадрал хэмээх энэ хүнийг эчнээ таних байхаа. Би ч мөн адил хэдий харж байгаагүй ч, гараас гараар туслуулж байгаагүй ч энэ хүни...
Сэтгэгдлүүд ( 15 ) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Хуудас: 51 » Нийт: 59
Өмнөх | Дараагийн