Миний гэгээн өдрүүд
.
2007-04-17
-
Windows XP дээр Apache зарим тохиргоо
|
localhost дээрээ зарим тохиргоог өнөөдөр л хийж сурлаа. амар юм байна.
.htaccess file ашиглан RewriteEngine тохируулах даа localhost Apache дээрээ идэвхижүүлж өгөх ёстой юм байна. Тэрийг нь өнөөдөр л мэдлээ. Ингэхдээ:
Apache-н тохиргооны httpd.conf файлыг олж notepad юмуу өөрийн дуртай текст засварлагчаар нээгээрэй. (ихэвчлэн Apache-ийн conf, config гэсэн хавтсан дотор байдаг)
httpd.conf file дотроос LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so гэсэн мөрийг олоод мөрний хамгийн урд талын # чагтыг арилгана.
Дараа нь AddModule mod_rewrite.c гэснийг хайж олоод мөн а...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-04-15
-
Firefox - Галт үнэг
|
Хэрэглэгдэх үгс:
интернет хөтөч - internet browser
нэмэлтүүд - add-ons (extension)
загвар - themes
гаргах - export
оруулах - import
хавчуурга - bookmark
За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-ээс юугаараа илүү вэ гэхээр:
1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан.
2. Хамгаалалт илүү сайтай.
...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-04-12
-
Уртаас урт комээнт фор бодрол
|
Хэхэхэ Бодрол руу орж нэг хэдэн комээнт унших гэж оролдсон чинь шууд Англи хэлтэй болоод гараад иркжийшд ;) За ийшээ орж уншсын
Хуучинсаг байхын юу нь муу гэж? Хуучинсаг гэж яг ямар утгаар хэлээд байгаа юм бэ? Хуучинсаг үзэл гэж яг юу вэ? Бүх юм л хуучин дээр тулгуурлаж, тэр хуучин дээр нэмэгдэж сайжирах нь сайжирч, муудах нь муудаж өөрчлөгддөг шүү дээ. Тэгвэл хуучин гэдэг, хуучинсаг байх гэдэг тийм муу зүйл үү?
Баахан хүмүүс, ядаж өөр хоорондоо ямар ч хамааралгүй, янз бүрийн бодолтой, боловсролтой, мэргэжилтэй, настай, архичин, тамхичин, бас хар тамхичин ч байж болох хүмүүс өөр өөрийнх...
|
Сэтгэгдлүүд (
3
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-04-12
-
Яагаад?
|
Карээр хөөжийнө үү? эсвэл угаасаа ийм утга учиргүй зүтгэдийм болуу? Урьд нь ч нэг сонсож байсан ч уншиж байгаагүй зарим нэг хүний бичлэгийг уншсан үнэн инээдтэй санагдчлаа хэхэ Эсвэл албаар Гүнбалай шиг тэнэгтэж хүмүүсийг нервтүүлж "Од" болдог, эсвэл угаасаа бага зэрэг шаариг дутуу, эсвэл үнэхээр сэргэлэн ухаантай, тэгээд хүмүүсийг хөндөж тэднийг сэтгэгдэл бичүүлж, уншуулж бодуулж, бодролтуулдаг байх нь... ямартай ч үнэхээр мундаг юм маш олон хүн сэтгэгдэл бичих юмаа...
Миний хувьд "Монгол хүн амны билгээр" гэдэг юмыг хэт их муулж, хэтэрхий муухайгаар хэлэх, "нахал" занд дургүй л дээ... Тэгээ...
|
Сэтгэгдлүүд (
27
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-04-07
-
Том хүний яриа
|
Сумогийн озэки М. Даваажаргалын талаар янз бүрийн шуугиан болоод бас нэг хэдэн үг хэлмээр санагдаад, дээр нь өөр бас бус юм нэмэгдээд...
Яг баттай мэдэхгүй ч гэсэн Хакухо эхнэр болох гэж буй Япон бүсгүйгээ жирэмсэн болгочихсон юм байна л даа. Японд できちゃった結婚 (дэккичяттакэккон) буюу гэнэдээд жирэмсэн болчихоод хуримаа хийх гэсэн үг байдаг. Энэ үгний цаана угаасаа суух бодолгүй байсан боловч залуу насны алдаагаар жирэмсэн болоод хоорондоо суух гэсэн утга агуулагдаж байдаг болтойм. Манай хүн бас тэгсийм шиг байгаан.. Ер нь бол нуулгүй хэлээд Монгол охидуудаа уурлуулчихад Япон бүсгүйчүүд үнэхээр х...
|
Сэтгэгдлүүд (
4
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-04-02
-
О.Дашбалбарын : Яах юм бэ
|
I
Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туула...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-04-01
-
Сонсцгоо
|
Сонсоцгоо
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна
Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх шивнэж байна
Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж
Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад
Хашгирч ч чадахгүй хо...
|
Сэтгэгдлүүд (
11
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-28
-
Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :D
|
Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;) Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D
Бас нөгөө худлаа...
|
Сэтгэгдлүүд (
2
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-28
-
Гэцүү ч юмаа даа...
|
Амьдралаа гэж гэцүү ч юмаа даа, арзгар барзгар, төвгөр гүдгэр, сүүлийн үед банк манк нь дампууркээл, хадгаламж зээлийн хоршоонуудын хэрэг энэ тэр гээл..
Одоо сүүлийн хэдэн өдөр хүний наймаа энэ тэрийн талаар гараад л. Оройн мэдээгээр хүн аймар нэг буудал гараад тэрэнд нь янхнууд хонодын гэнээ, арай ч дээ, хонож өнжиж секс энэ тэр хийх нь битий хэл цухуймаарчгүй аймар юм байлээ. Гэхдээ тэгээл янхан манхан авдаг баагий нар ч ямар л олигтой юм байгаа аж.. За за гол сэдвээсээ хадуурцан явжийна. Харин тэр мэдээг уншсан хөтлөгч нь андуурсан уу, бэлдсэн сэтгүүлч нь шоудсан уу мэдкүй тэр бааранд 10-...
|
Сэтгэгдлүүд (
3
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-24
-
Өчүүхэн юм даа...
|
Блогдох тухай блогдох нь Хүжий гийн блогоос...
гээд бичлэгийн сэтгэгдлүүдийг уншсан чинь жинхэн гэдэн хөдөлдөг байшд. Би ч уг нь нээх тэгж гэдэгнэж годгоноод байдаггүй угийн усан толгойтой, дүлий дүмбэ хог юмсан. Өчигдөр л бусдаас урам гуйхгүй энэ тэр гэсэн юм яриад л тэнэгтэж явсан хүн өнөөдөр яав нүдэндээ нулимс цийлэгнүүлцэн суужийшд. Үнэндээ тухтай блогоо бичихийн тулд, "ажил" "амьдрал" хоёроо заагтай байлгахын тулд өөрийгөө энэ сайтын админ биш гэж хүмүүст хэлдэг л дээ. Худлаа ярьдагт уучлана биз дээ. Хүү нь ч энэ сайтын вебмастер админ мөн нь мөн гэдгээ энэ дамшрамд дэлгий даа...
...
|
Сэтгэгдлүүд (
20
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-23
-
Зарим нэгэн програмын сурталчилгаа.
|
FAQ1:
Dear Technical Support:
Last year I upgraded from Girlfriend 7.0 to Wife 1.0 and noticed that the new program began unexpected child processing that took up a lot of space and valuable resources. No mention of this phenomenon was included in the product brochure.
In addition, Wife 1.0 installs itself into all other programs and launches during system initialization, where it monitors all other system activity. Applications such as Poker Night 10.3, Drunken Boys Night 2.5 and Saturday Football 5.0 no longer run, crashing the system whenever selected.
I cannot seem to kee...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-18
-
Гоё кино байна.
|
Russel Crowe тоглосон A Good year гэдэг кино юм байна. Сая санаандгүй үзэж эхлээд салж чадалгүй үзчив. Нэг л гоё санагдчилаа.. Толгой доторхоо ер нь өөрийгөө нэг ресет хийе гэж бодоод явсан энэ киног үзцэн чинь нэг л сайхан болчихлоо. Нөгөө олон охидуудыг зүрхэн дотроосоо гаргаж чадчжийгаан биш биз дээ. Одоо нээх шүлэг мүлэг энэ тэр гэж далийж, янз бүрийн хүмүүс бодож давхихгүй. Нэгэнт фэн нь болцым чинь хааяа нэг зургийг нь үзчээл гүйжийе хэхэ
Энэ хүүхэн нь үнэхээр тасархаймаа : хихихи
...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-12
-
Таалагдсан таалагдсан түүний гоё...
|
..яриа ;-) Сая ТВ-ээр МУ-н хүний гавъяат эмч зүрхний мэс засалч асан Бундан гуайн хүү Болдсайханы ярилцлагыг үзлээ. Үнэхээр их таалагдлаа. Нээх тийм эгэл, уянгын, даруухан, ихэмсэг ухаалаг тийм гоё хүн байлаа гэж.. Эмэгтэй байсан бол бас л эвгүйтэж мэдмээр гэсэн ;) Мэдээж гадна төрх нь бол байдаг л нэг бор нөхөр байна. Харин ярьж байгаа юм нь их таалагдлаа. Бас ч үгүй шүлэг бичдэг, шүлгийн ном хүртэл хэвлүүлж байсан гэнэ. Зарим нэг шүлгээсээ уншсан нь маш их таалагдлаа. Шүлэгнүүдийг нь олж уншмаар санагдав. Бас хэрвээ блог бичдэг бол хаягийг олж авахсан... :love: Залуучууд нийлж суугаад иймэрх...
|
Сэтгэгдлүүд (
1
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-12
-
Дуустал нь уншаарай.
За өмнө бичиж байсан... Жирэмсэн үед архиар зогсохгүй тамхи ямар их хортой байдаг вэ гэдэг талаар сая уншлаа. Эндээс хэд хэдэн Монгол хэл дээр үнэгүй номуудыг татаж аваад уншаарай!
Бас энд жирэмсэн үед тамхи архины хорын талаар тэр номноос хуулж тавилаа. Заавал уншаарай!
Тамхи
Тамхичин эцгүүд өөрийгөө ч бас өрөөлийг ч, хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүртэл хордуулж байна шүү дээ. Харин эмгэгтэй хүүхэд төрвөл хөөрхий эхнэртээ бурууг үүрүүлнэ. Таны татаж буй янжуурт байх никотин агаарт тархаж эхнэрээр чинь дамжин хэвлийдэх хүүхэд чинь түүгээр амьсгалж байдаг. Тамхичин эхнэрүүд ч үүнийг ойлго...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-11
-
Улаанбаатарт байгаа миний амрагт. Киноны хэсгээс.
-Найзаа би чамд сэтгэлийн жолоо алдуурчээ.
-Найзаа чи юу л яриад байна даа? Найзаа
-Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэд дээ. Найзаа.
-Найзаа чи ямар зарчимгүй юм яриад байгаам бэ найзаа. Би чинь найз залуутай хүн шүү дээ. найзаа. Хоёулаа гоё найзууд байяаа найзаа.
-Чадахгүйээ найзаа. Чамайг дандаа санаад байхым байна шүү дээ найзаа. Дэргэд чинь байвал сэтгэлийн нүгэл үйлдээд хойд төрөлдөө эзгүй цөлд хонин гүрвэл болж төрөх байхаа гэж бодох юм.
-Үгүй найзаа чи их хөгжилтэй хүн шүү найзаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж Ленин багш хэлсэн гэнэ лээ найзаа.
-Муу найз нь их...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-10
-
blogspot.com-н дээр гардаг баннерыг хэрхэн арилгах вэ.
|
Энэ маш амархан юм байна.
Загвар засах хэсэг рүүгээ ороод
style type='text/css'>
гэснийг хайж олоод доор нь
#b-navbar { height:0px; visibility:hidden; display:none; }
гэсэн кодыг нэмж оруулаад
гэснийг хайж олоод доор нь
гэсэн кодыг нэмж оруулаад хадгалаад болоо. Жишээ нь энийг нээгээд хар даа.
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-09
-
Блог сонин гаргавал тээ.
Бичсэн: xvv
|
Уг нь энд тэнд блогууд дээр хүмүүсийн бичсэн гоё гоё бичлэг, хүмүүст хүргэмээр зүйлс их байх юмаа. Боломжтой бол нийлж байгаад тийм нэг сонин ч юмуу мөнгө энэ тэрээ нийлүүлж байгаад нийлж нэгдээд гаргавал гэж бодох юм. Гэхдээ улс төрийн утга агуулагагүй залуучуудыг татах сонирхолтой хайрын түүхүүд, шүлэг, онигоо, комикс, шинэ хамтлаг, спортын мэдээ, эрдэм мэдлэг, урлаг, спортын амжилт гаргаж буй залуусынхаа ярилцлага зэргийг оруулаад түүнийхээ хажуугаар гоо сайхны болон эрүүл мэндийн зөвлөгөөнүүд, ухааруулах, ойлгуулах нийтлэлүүдийг оруулаад, зарим нэг хууль энэ тэрээс цувралаас танилцуулдаг ү...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-09
-
Засцгаая
Засцгаая
Нэг л зүйлээ засцгаая. Энэ ганцхан надад ч биш бас нилээд олон Монголчуудад байдаг зан юм шиг...
Шүүмжлэлийг шууд тэрнээс нь бултах, өөрөөсөө холдуулах, өөрийгөө өмөөрөх байдлаар хүлээж авах юм. Ер нь энэ юу хэлээд байна гэдгийг нь сонсоод намайг муулж загнаж байсан ч тэрнийг нь сонсож өөртөө тусгаж, тэр хэмжээгээр дараагийн хүнд хэлүүлэхгүйгээр засаад явах хэрэгтэй юм байна. ...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-09
-
Монгол улсыг хөгжүүлэхийн тулд Монголчууд яах хэрэгтэйм болоо...
Мэдэхгүйгээ хүнд харуулахгүй гэж томролгүй, мэдэхгүй зүйлээ асуудаг, сурдаг мэддэг болох, хүн бүр л мундаг дээд боловсролтой болох гэж зүтгэлгүй хийж чадах зүйлээ хамгийн мундагаар хийхийн төлөө хичээх, бас хүнийг дээр доор гэж ялгаж янз бүрээр харьцдагаа болих. Манай Монголчууд нүүрэн дээрээ 2 нүүртэй хүнд дургүй гэж ярьцгаадаг ч үнэндээ бол бараг ихэнх маань 2-оос дээш нүүртэй байхымаа...
Уг та хог ачигч байж болно, түүндээ гутрах хэрэггүй хамгийн мундаг сайн хог ачигч болохыг чармайх хэрэгтэй. Харин бусад хүмүүс хог ачигч ажлаа сайн хийж байвал тэр хүнийг хүндэлж, дэмжиж амьдарвал зүгээ...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
.
2007-03-09
-
ЭМ үү? ХОР уу?...
Бидний ирээдүйд заналхийлж буй нэгэн том мангас бол ЭМ, ТАРИА болжээ.
Юу нь мэдэгдэхгүй “тийм юманд их сайн...” гэгдэх Хятад эмнүүд, эсвэл сүлжээний янз бүрийн эм тариа, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Эдгээр харахад бяцхан, “хамгийн сайн үр дүнтэй” мангасууд Монголыг залгиж ч мэдэх хэмжээнд хүрчээ. Одоо эмэгтэйчүүд маань сайхан туранхай харагдахын төлөө толгой дараалан Хятадын болоод бусад тураадаг эм, янз бүрийн бодис хольсон цай зэргийг уух болж.
Дээр нь жирэмслэлтээс хамгаалах эмүүд, янз бүрийн сайн гэгдэх витаминуудыг уусаар л. Гэтэл үүнээс болоод маш олон төрлийн үр дагавар...
|
Сэтгэгдлүүд (
0
) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|