Эх сурвалжаа бич гэнэ үү тэгвэл их түүхтэй шүү.. Дээхнэ үед Утга зохиол урлаг гээд мундаг сонин байлаа Одоо байдаг эсэхийг мэдэхгүй эгч минь захиалдаг.Нууж нэг үздэг гуйж нэг үздэг ганц сонинг дахин дахин үзсээр байгаад цоолно доо.. Тэндээс л би Б.Ичинхорлоо Ц.Хулан Б.Лхагвасүрэн гэдэг хүмүүстэй танилцаж миний хэлж чаддагүй мэддэгүй бүхнийг яаж ийм энгийнээр хэлж чаддаг байна аа гэж гайхдаг байж билээ.. Одоо ч гэрт минь эгчийн минь хадгалсан сонингууд бий шүү...гэхдээ би дахиад тийм амттай сонин уншаагүй л явна.
Та бүгдийг урлагийн тэнгэр ивээх болтугай.
Б.Ичинхорлоо : Анхны хайр
Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй талиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов
|
. 2010-02-18 - САЙН БАЙНА ҮҮ