Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Гүүний сүүл шуургалсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо.
Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан
Худгийн асгарт хэллээ .
Уулзаж учирч байсан манхан толгоддоо дуулгалаа .
Найран дээр нь очлоо .
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд , азын цолмон өеөджээ
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ .
Эрхэлж унасан намрын манаг яран
"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсан тавья ! Гэж бодсон юм
Ухаант ардын дуундаа хүлээтэй байгаад чадсангүй .
Нутгаа санаад байна аа .......Ахынхаа аялсан уртын дууг ахиад ганцхан удаа сонсмоор байна...Би уйлж байна. Нутагаа гэж
|
. 2008-03-04 -