Миний гэгээн өдрүүд
.
2008-03-05
-
Д.Болдхуяг : Дүүмэдхэн бүсгүйд
Дүрсгүй цагаан салхинд нандин үгсээ
Асгасаар явааг минь уучил
Дүрлэн нүдний чинь мэлмэрээг бодолдоо ургуулж
Шүлэглэсээр явааг минь уучил
Дүгрэг хаш сарны дор өдий хүртэл
Мартаагүй явааг минь уучил
Дүүмэд хонгорхон чамайгаа сэтгэлийн угтаа
Хайрласаар явааг минь уучил
Амрагийнхаа уруулыг амтлахдаа хүртэл
Анисан нүдэндээ чамайг хардгийг минь уучил
Ахин дахин нэрээр чинь дуудаж сэрээд
Айхтар хар дарлаа гэж мэлздэгийг минь уучил
Дурлал шиг дарс хийгээд
Дарс шиг дурлал хоёрын чинь
Аль алиныг нь
Амталж л явлаа ах чинь
Чамайг харахгүй гэхнээ
Зүүдэнд нисэж үзэгдэх
Амраг шувуу минь
Чамайг хайрлахгүй гэхнээ
Зүрхэнд хөндүүрлэн ургах
Эрх цэцэг минь
Ер бусын үзэсгэлэн гоод чинь тэргүүн юугаа бөхийж
Есөн оны цэцэгстэй цуг өлмий дор чинь хагдарлаа
Бие сэтгэлийн буйдыг эзэгнэн суугч хатан хаан минь
Би чамд хайртай шүү уучил намайг дүү минь дээ
|
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
|
|
|
|
|
. 2015-10-09 -