Миний гэгээн өдрүүд
.
2007-01-11
-
Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ
Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ
Таны төлөө би хундага өргөдөг
Таны төлөө бурханд мөргөдөг
Тоосонцор оддыг хэлхэн дүрийг чинь тэнгэрт зурж
Тоогүй олон үдшээр ганцаар алхдаг
Ганцхан тань руу тэмүүлэхдээ
Галд шунасан эрвээхэйн үлгэрийг санадаг
Өнөөх эрвээхэйн даль шатаж дуусахад
Өөртөө зовлон хураах гэж, Танд улам дурладаг
Богд уулын согоо өвс үнгэлэх намрын шөнө
Богинохон зүүдэнд та минь ирж, духан дээр үнсдэг
Олон олон хоногийн цаанаас инээмсэглэл тань гэрэлтэх
Орчлонд өөрийгөө хуурч би жаргалтай явдаг
Таныг илбэсэн салхи, гишгэсэн газрын тань мөрийг хайж
Танил дотно хүмүүсээс сургийг тань дуулахад сэтгэл гийж
Хайрын агуу ертөнц минь ихэмсэг оршиж
Харуусал гуниг хоёроор сэвтээх вий гэж айдааг . . .
Алгасалгүй мандсан нар, том сарны дор
Амжиж уулзсан дэлхийдээ хайр хүрч, тэвэрмээр болдог
Таны төлөө үхнэ гэдэг амархан
Таныг заяасан бүхний төлөө амьдрахсан гэж боддог . . .
|
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
|
|
|
|
|