Миний гэгээн өдрүүд
.
2007-01-11
-
Р.Эмүжин : Шүхрийн дор
Р.Эмүжин : Шүхрийн дор
Шүхрийн дор
Шүлэг шигээ алхахад
Сийрэг манан шүргэчин
Сиймгэр хормойн сэрчигнэх нь
Сүүлчийн ганц навч унах мэт
Уйлмаар гунигтай
Бороотой үдшийн гудамжаар
Бодол шигээ алхахад
Хөөрөхийг завдах болжмор мэт
Хөнгөн өсгийн товших чимээ
Хөлийн дор үлдэх нь
Уйдмаар нэгэн хэмтэй.
Нохой мэт зусар бороо
Нойтон шаахай бараадан шогшиж
Норсон сүүлээ ийш тийш савчихад
Бүрх малгайгаараа хууран дагуулаад
Бүрэнхийг туучин намар мэт
Гүйж одмоор. . .
|
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
|
|
|
|
|
. 2007-01-19 - ДУ