Миний гэгээн өдрүүд

. 2007-03-23 - Ц.Хуланг : Миний дурлал

Ангилал: Шүлэг
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү
***
Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж, дээлээ нөмгөлөх би дуртай.
Аяга таваг зөөж айлийн эхнэр шиг загнаж
Ардын дуу гунганахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чиний өврөөс гулссаар
Аяархан босч цонхоор ширтэх дуртай
Хэнч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэнч нурааж чадахгүй!
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2007-03-24 - Аягүй вкус сайтаймаа

Бичсэн: xvv
Оруулсан зурагнууд, шүлэгнүүд, аватар гээд л.. ер нь их вкус сайтай мэдрэмж сайтай бүсгүй юмуу даа 
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 17 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax