Миний гэгээн өдрүүд
.
2007-06-06
-
Б.Ичинхорлоо : Бодол
Нэгэн цагт
Нэгэн цагт би тэнд хүрнэ
Нэлмэгэр хөх гэрэлд татагдаж
Тэнэг жаахан охин шиг дурлаж
Тэр одны зүг дэнгийн эрвээхэй шиг нисэж хүрнэ
Тэр сондгой ганц одны зүг
Тэнхээ барагдталаа дэвьж хүрнэ
Зүрхэнд байдаг жаахан галаа асааж
Зүггүй хөх гэрэлтэй од болно, би
Зүүн талд нь сүүдэртэй гүн харанхуйг сэрээж
Зүсэлж үи болох од болно
Тээр доороос нэг хонгорхон охин
Тэр гэрэлд хүрэхийг мөрөөсөхдөө
Зуун жилийн өмнөх миний харцаар
Дуун хүрэхгүй алсыг ширтэж зогсоно
Харих замдаа толгой гудайж яваад
Хаяж гээсэн энгэрийн зүүг минь олж
Хачин баяртайгаар гэртээ дэгдэж орно
Хачин энэ агшины төлөө би
Хамаг илчээ шатаан асах болно.
|
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
|
|
|
|
|
. 2007-09-08 - Сэтгэгдэл