Миний гэгээн өдрүүд

. 2007-05-31 - Амрагтаа би очихдоо л очно

Ангилал: Шүлэг

Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно
Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг
Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг


Амрагтаа би очихдоо л очно
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2007-09-08 - Сэтгэгдэл

Бичсэн: tatah
гоё шүлэг, очино доо гэж...
Шууд холбоос

. 2007-06-06 - Сэтгэгдэл

Бичсэн: Miracle
Энд байгаа шүлгүүдийг өөрөө бичсэн юмуу? Энэ нь их таалагдлаа.
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 14 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax