Миний гэгээн өдрүүд
.
2007-05-31
-
Чиний явсан мөр байна
Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шампалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна
Харцны минь сүүдэрт сэрүүцэж
Халуурахад минь бүлээцэж
Хараа алдарч хайртаа дарлуулсан
Хүүхэн хүний зүрхэн дундуур
Чи явж өнгөрсөн байна
Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна
Ихэр саран зүүдэлж үүрээр жинтсэн шөнө
Энэ бас чиний л явсан мөр байна
Балд шунах эрвээхэй шиг
Аалинд согтож
Бүжгийн тэнхим гэж андууран
Бүдэрч босч явсан байна, над дээгүүр
Инээдний минь эгшигт хоргодож
Ихэмсэгт минь татагдаж
Ижил үгүйлж хайр хүлээсэн
Их хүний тархин дундуур явж өнгөрсөн байна, чи
Нүднээс доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Ш.Лхамноржмаа
|
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх
|
|
|
|
|
. 2007-09-08 - Сэтгэгдэл
хуйлран эргэлдэж чамдаа хүрэхсэн
хожимдож учирсан чинийхээ дэргэд
хором ч болов саатахсан... гсн
хихихи