Миний гэгээн өдрүүд

. 2008-04-17 - Б.Ичинхорлоо : Хайр

Ангилал: Шүлэг
                  Доошоо ширтээд харцаа нуугаарай
                        Догдлоод би уйдамхай шүү
                        Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
                        Итгэхгүй ээ, би хайртай шүү
                        Эмзэг зүрхийг минь чи аваарай
                        Энэ минь сүүлчийн бэлэг шүү
                        Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
                        Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
                        Хайрт минь чи ганцаараа ирээрэй
                        Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
                        Цэх ширтээд уравс...
Шууд холбоос

. 2008-04-17 - Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл

Ангилал: Шүлэг
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...

Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээ...
Шууд холбоос

. 2008-04-17 - Р.Эмүжин : Эжий минь суугаа нутгийн

Ангилал: Шүлэг
Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг

Хөх тогорууд шиг цуваа толгод
Хаврын хаварт л намайг харуулдан
Нисчихийг дөхдөг
Эрлийн үзүүр шиг нутгийн тэнгэр
Эжийтэй минь хамт
Торойж тосдог.
Буцах цагаар үдүүлэн намайг мордоход
Будант тал, хурдлах морьдын тоос
Холд одогч бивээр яг л энэ хэвээр
Хойтон жилийг хүртэл
Эжийгийнхээ нүдэнд
Мэлмэрч үлддэг.
2000.07.25. Алтай-Улаанбаатар

Нээрээ ч тэр зүгийн тэнгэр цэлмэг ч байх шиг нутгийн минь  хөх салхин с...
Шууд холбоос

. 2008-03-07 - Ш.Гүрбазар : Ижий танаа

Ангилал: Шүлэг

Өглөө телевизээр эжий шиг минь хүн гарч байнй хоорхий хүний нутагт ч гэсэн ганцаараа үрээ хүлээгээд л далайн эрэг дээр одоржин зогсох юм хүү нь хол амьдардаг өвчтэй болохоор ирж чаддагүй эх нь ондор настай хол газар унаагаар явж чадахгүи ...өрөвдмөөр ч юм даа Эжийгээ хачин их саналаа..ялгаагүи миний ээж гаднаа хэлэхгүи ч дотороо хүлээгээд л үргэлж холийн бараа харуулддаг байх даа гэж бодохоор өөрийн эрхгүи нулимс урсаад ....сая найз минь энэ шүлэгийг илгээсэн байх юм дахаид л тэсэлгүи уйлчихлаа. Ээжээ би таныгаа санаад байна аа 



Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж ...

Шууд холбоос

. 2008-03-05 - Д.Болдхуяг : Эгчмэдхэн

Ангилал: Шүлэг

Үртэй ханьтай тэр бүсгүйн сэтгэл яасан гоёмсог
Үгүйлсээр явааг минь мэдэх болов уу яах бол
Үйлийн үргүй нүдний нь өдөн сормуус дэрвэх шиг
Үүлэн зүг тогорууд нисэн одох нь эрхэмсэг

Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог
Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдэх болов уу яах бол
Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг
Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг

Шал хэрэггүй юм асуусаар очих тоолонд минь
Шар дурдан гунигийг ороож өгдөг эгчмэдхэн
Шаналан зангирсан харцанд итгэлийн зул жаргааж
Шагшуур адил хуруу нь хуримын бэлзгэнд сүвлээстэй


Цаг хугацаа зүүд дамнан одовч ...

Шууд холбоос

. 2008-03-05 - Д.Болдхуяг : Дүүмэдхэн бүсгүйд

Ангилал: Шүлэг

Дүрсгүй цагаан салхинд нандин үгсээ
Асгасаар явааг минь уучил
Дүрлэн нүдний чинь мэлмэрээг бодолдоо ургуулж
Шүлэглэсээр явааг минь уучил

Дүгрэг хаш сарны дор өдий хүртэл
Мартаагүй явааг минь уучил
Дүүмэд хонгорхон чамайгаа сэтгэлийн угтаа
Хайрласаар явааг минь уучил

Амрагийнхаа уруулыг амтлахдаа хүртэл
Анисан нүдэндээ чамайг хардгийг минь уучил
Ахин дахин нэрээр чинь дуудаж сэрээд
Айхтар хар дарлаа гэж мэлздэгийг минь уучил


Дурлал шиг дарс хийгээд
Дарс шиг дурлал хоёрын чинь
Аль алиныг нь
Амталж л явлаа ах чинь

Чамайг харахгүй гэхнээ
Зүүдэнд нисэж үз...

Шууд холбоос

. 2008-01-24 - Б.Лхагвасүрэн : Хуримын зар

Ангилал: Шүлэг

Б.Лхагвасүрэн : Хуримын зар 


                Гүүний сүүл шуургалсан намрын өдөр
                Гил хар нүдэн чиний хуримын зарыг
                Олны салхинаас сонслоо.
                Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан
                Худгийн асгарт хэллээ .
                Уулзаж учирч байсан манхан толгоддоо дуулгалаа .
                Найран дээр нь очлоо .
                Унага тамгалсан найртай давхацсан хурим
                Уул доргиосон нижгэр боллоо
                Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
                Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
  ...

Шууд холбоос

. 2008-01-24 - Б.Ичинхорлоо : Анхны хайр

Ангилал: Шүлэг

Эх сурвалжаа бич гэнэ үү тэгвэл их түүхтэй шүү.. Дээхнэ үед Утга зохиол урлаг гээд мундаг сонин байлаа Одоо байдаг эсэхийг мэдэхгүй эгч минь захиалдаг.Нууж нэг үздэг гуйж нэг үздэг ганц сонинг дахин дахин үзсээр байгаад цоолно доо.. Тэндээс л би Б.Ичинхорлоо Ц.Хулан Б.Лхагвасүрэн гэдэг хүмүүстэй танилцаж миний хэлж чаддагүй мэддэгүй бүхнийг яаж ийм энгийнээр хэлж чаддаг байна аа гэж гайхдаг байж билээ.. Одоо ч гэрт минь эгчийн минь хадгалсан сонингууд бий шүү...гэхдээ би дахиад тийм амттай сонин уншаагүй л явна. 

   Та бүгдийг урлагийн тэнгэр ивээх болтугай.

Б.Ичинхорлоо : Анхны хайр 


...

Шууд холбоос

. 2008-01-24 - Ц.Хулан : Эх орон танаа

Ангилал: Шүлэг

              Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
            Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
            Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
            Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
            Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
            Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
            Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,

            Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
            Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
            Ямар ялгаатай байдаг юм
            Ясны нимгэн, цусны өнг...

Шууд холбоос

. 2007-06-06 - Мэлмий

Ангилал: Өгүүллэг

Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ өндийн байж цахил...
Шууд холбоос

. 2007-06-06 - Б.Ичинхорлоо : Бодол

Ангилал: Шүлэг
                        Нэгэн цагт
                        Нэгэн цагт би тэнд хүрнэ
                        Нэлмэгэр хөх гэрэлд татагдаж
                        Тэнэг жаахан охин шиг дурлаж
                        Тэр одны зүг дэнгийн эрвээхэй шиг нисэж хүрнэ
                        Тэр сондгой ганц одны зүг
                        Тэнхээ барагдталаа дэвьж хүрнэ

                        Зүрхэнд байдаг жаахан галаа асааж
                        Зүггүй хөх гэрэлтэй од болно, би
                        Зүүн талд нь сүүдэртэй гүн харанхуйг сэрээж
                        Зүсэлж үи болох ...
Шууд холбоос

. 2007-06-06 - Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...

Ангилал: Шүлэг

Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
                   үгүй дээ үгүй
 Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
Цонхоо хаагаад, хөшгөө татаад
Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
 Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,
                   тэмүүлэл бүрээсээ
Бишгүй алсад, зүүдэн дундаа амьдрахыг хүсч байна.
Хүсч байна би, амгаланг хүсч байна
Нүдээ нээмэгц
           Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх...
...
Шууд холбоос

. 2007-05-31 - Чиний явсан мөр байна

Ангилал: Шүлэг

Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шампалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна

Харцны минь сүүдэрт сэрүүцэж
Халуурахад минь бүлээцэж
Хараа алдарч хайртаа дарлуулсан
Хүүхэн хүний зүрхэн дундуур
Чи явж өнгөрсөн байна
Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна
Ихэр саран зүүдэлж үүрээр жинтсэн шөнө
Энэ бас чиний л явсан мөр байна
Балд шунах эрвээхэй шиг
Аалинд согтож
Бүжгийн тэнхим гэж андууран...
Шууд холбоос

. 2007-05-31 - Амрагтаа би очихдоо л очно

Ангилал: Шүлэг

Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно
Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг
Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
Хүнийх байса...
Шууд холбоос

. 2007-05-31 - Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би

Ангилал: Шүлэг
: Г.Мөнхцэцэг
 Ертөнцийн хайр


                    Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
                    Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
                    Эр өвс эхэлж ургадаг
                    Энүүхэн хавийн  цэцгээ тоолосхийгээд ганхдаг
                    Хярсан салхи нүдээрээ инээж
                    Хялгасанд хүртэл хайраа хэлдэг

                    Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
                    Хамтдаа л явах гэж  хийсгэж оддог
                    Уулга алдуулж бороо асгаран
                    Ухаангүй   саналаа гэж хурмаст шивнэдэг
               ...
Шууд холбоос

. 2007-05-25 - Хавар

Ангилал: Тэмдэглэл
Гадаа сайхан байна аа  тэнгэр цэлмэг дулаахан гэж охидууд аль хэдийнээ нимгэн хувцас өмчихжээ
Би гэдэг хүн ажил гэр 2 хоёрын хооронд 3 гудамжаар л орчин тойрноо төсөөлцөн яваад байдаг Уйтгартай ч юм шиг хаяа нэг кино жүжиг үзмээр л байна гэхдээ хэнтэйгээ яаж үзэх вэ  Өнгөрсөн жил 11 сард 2 дүүтэйгээ 1 кино үздэг баатар болсон чинь дүү нарын найз залуучууд ирээд дээр нь ахын оюутан банди бас үзнэ гээд нэг дор баахан хүн кинонд даагаад ямарч кайф байхгүй
Газар дээрх ганц найз минь хотын төвөөс хол ажилд орчихсон ядаж байхад машин нь байхгүй болохоор бүх уулзалдахаа болиод би гэдэг хүн  утас ...
Шууд холбоос

. 2007-03-23 - Ц.Хуланг : Миний дурлал

Ангилал: Шүлэг
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү
***
Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болс...
Шууд холбоос

. 2007-03-23 - Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй

Ангилал: Шүлэг
- Гэргийдээ
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энг...
Шууд холбоос

. 2007-03-23 - Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...

Ангилал: Шүлэг
Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...

Сул асгарах нулимс чинь
Энгэртээ бүдэрдэг нь худлаа
Суугаа өрөвдөж байгаа
Миний л сэтгэлийг л норгодог

Дэргэд уйлсан нулимс чинь
Дэрийг чинь нэвтэлдэг нь худлаа
Зүйргүй хайртай надад нэвчиж
Зүүдийг минь хүртэл норгодог

Бөмбөрөөд байгаа нулимс чинь
Хацрыг чинь эсгэдэг нь худлаа
Бөртийж байгаа миний
Халуун голыг зурдаг

Үрчигнээд ирдэг нулимс
Өөрт чинь шингэдэг нь худлаа
Үйлийн үргүй хайртай миний л зүрхэн дээр хатдаг
...
Шууд холбоос

. 2007-01-17 - Huuchin navchis

Ангилал: Тэмдэглэл
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн